“Жи тайм” луйварын сүлжээний хэрэгт холбогдуулан гурван хүнд хилийн хориг тавьжээ

🕔 2017/02/20 10:52

“Жи тайм” луйварын сүлжээний хэрэгт холбогдуулан гурван хүнд хилийн хориг тавьжээ

 

Казахстанаас ядууруулыг бууруулах төсөл нэрээр орж ирээд монголчуудыг луйвардсан "Жи тайм” гэх сүлжээний толгойлогч Ж.Маратыг оргон зайлах гэж байхад нь Чингис хаан олон улсын нисэх буудлаас цагдаа нар баривчилсан билээ. Тэрбээр хилийн хоригтой байхдаа оргон зайлахыг завдсан юм. Өдгөө УМБГ-т түүнийг шалгаж байгаа бөгөөд уг сүлжээнд ороод хохирсон иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Тэгвэл Ж.Мараттай хамтарч байсан өөр гурван хүнд хилийн хориг тавьсан байгаа талаар албаны эх сурвалж хэлж байна. Уг луйврын сүлжээнд орсон иргэдийн ихэнх нь төрийн алба хаагч нар байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байгаа юм.

Тодруулбал, ЕБС-ийн багш нар болон зарим нэгэн агентлагийн хэлтсийн дарга нар хүртэл орсон байжээ.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!