Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

🕔 2017/02/26 11:56
 
Шижир хүйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр
XVII жарны "Алтан унжлагат” хэмээх Гал Тахиа жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлж
Юу санасан
Есөн цагаан хүсэл тань
Сэтгэлчилэн бүтэж
Хамаг бурхад авран нигүүлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй 
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!