УУЖИМ ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЖ ЯВААРАЙ

🕔 2016/11/21 09:58

 

УУЖИМ ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЖ ЯВААРАЙ

 

Хүн төрлөхтөний ,даян дэлхийн амар амгалан энх тайвны билэг тэмдэг болсон эрхэм сайхан хүний дээд, 21- р зуунд тохиосон хуруу дарам цөөхөн гэгээнтэнүүдийн нэг нь яахын аргагүй ДАЛАЙ БАГШ минь билээ.Хүн төрлөхтөн араатнаас дор араншинтай болж дэлхий өөрөө гарах гарцгүй мухардалд орж байгаа өнөөгийн эринд хүн төрлөхтөн оюун санааны хувьсгалыг хүн бүхэн өөрөө өөртөө хийхээс өөр гарцгүй.Оюун санааны хувьсал гэхээр их том юм бодоод байж магадгүй үгүйдээ та өөрөө өөрөөсөө эхэл.

Яг өнөөдөрөөс , маргааш ирээдүйн ухаарч эхэлсэн цаг мөчөөс эхэл.Би өнөөдөр нүгэл буян хийчэхвүү гэдгээ ялган салгаж ганц удаа ч болов бодож үз ,бусдыг би гутаан дорожилов уу өнөөдөр ,хэн нэгнийг үзэн ядаад уучилж чадахгүй шатаад байна уу,уураа дарж чадахгүй хилэгнээд байна уу ,амьтны амь бүрэлгээд байна уу, араатнаас дор араншинтай байнауу,хулгай хийгээд байнауу хуурч мэхлээд байнауу бүгд л дотоод сэтгэлийн мөн чанартаа дүгнэлт хийж нэгийг бодож хоёрыг тунгаагууштай.

Нийгмийн сүлжээгээр нэг хэсэг нь муулж нөгөө хэсэг нь өмөөрч 2 талцан давалгаалж байна.Нутаг дэвсгэргүй дүрвэгч л гэнэ арай бишээ Монголчуудаа...Өнөөдөр Түвдийн ард түмэн ИХ ХЯТАДЫН түрэмгийлэл дор яаж зовж амьдаар шатаж арьсаа хуулуулж зовж байгааг бид сэтгэл зүрхээрээ ойлгож эмтэрч байх ёстой юм шүү.Монголчууд бидэнд ч гэсэн тусгаар тогтнолоо алдах аюул нүүрлэчихээд байгааг хүн бүхэн ухамсарлан эх орноо ,тусгаар тогтнолоо хайрлах л хэрэгтэй . ХҮН ТӨРЛӨХТӨНД , ДАЯН ДЭЛХИЙД, ЭНХ ТАЙВАН АМАР АМГАЛАН БАЙГААСАЙ ГЭЖ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭН ЗАЛБИРНАМ ...

ЭРХЭМ БАГШ МИНЬ МОНГОЛЧУУД БИД ЧИНЬ САЙХАН СЭТГЭЛТЭЙ АРД ТҮМЭН ЭРХЭМ ТАНЫ МЭЛМИЙ ТУНГАЛАГ ӨЛМИЙ БАТ ОРШИЖ УРТ УДААН ЖАРГАЖ УУЖИМ ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЖ ЯВААРАЙ ...САЙН ЯВААРААЙ /1206-2016 ЧИНГИС ХААНЫ АМИН СҮНС /

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!