Төрийн алдаа гэдэг нь Төрийн тэргүүний алдаа юм биш биз

🕔 2016/11/28 10:40

Төрийн алдаа гэдэг нь Төрийн тэргүүний алдаа юм биш биз

 

Далай лам Монголд "номын айлчлал” хийхдээ манай эдийн засгийн азын алтан санг ганцхан хөмөрчихөөд явчихлаа. Юун адислах, яасан ийсэн "Эдийн засгийн цуврал алуурчид” манатай хүчтэй нэгэн аж.

Ирэх сурагаар нь л хоёр хөрш орны хачин сайхан найрамдалт харилцаа, "Мазаалай” төслөөс эхлээд айхавтар том хөрөнгө оруулалтад чагт тавих хүчнийх нь нууц 81 настай энэ "азай буурал”-д юу байв.

Ирэх сурагаар нь л хоёр хөрш орны хачин сайхан найрамдалт харилцаа, "Мазаалай” төслөөс эхлээд айхавтар том хөрөнгө оруулалтад чагт тавих хүчнийх нь нууц 81 настай энэ "азай буурал”-д юу байв.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан "Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч юм”, "Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” гэсэн мэдэгдлүүдийг урсгасаар байлаа.

Эцэст нь тэрбээр "Монгол төрийн алдаанаас болж хоёр улсын харилцаанд сэв суулаа” гэсэн сүрдүүлгээр мэдэгдлээ ч төгсгөж, Далай ламын айлчлал ч өндөрлөв. Ингээд зогсохгүй Далай лам Монгол Улс дахь шашны айлчлалаа өндөрлүүлээд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Дональд Трампийн талаар мэдэгдэл хийсэн нь хятадуудын дургүйцлийг улам хүргэлээ. Тэрбээр "АНУ-ыг Чөлөөт ертөнцийн тэргүүлэх үндэстэн” хэмээн тодорхойлсон юм.  Энэхүү мэдэгдлээ тэрбээр Улаанбаатар хотноо иргэдтэй уулзах үеэрээ хийжээ.1480294843583b81bb55be9

Далай лам "Би АНУ-д очиж зарим нэг зүйлийн талаар ярилцмаар байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамптай уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байна. Бид олон асуудлын талаар ярилцаж, олон асуудлыг шийдвэрлэнэ хэмээн итгэж сууна” гэсэн байна. Үүнтэй холбогдуулан сануулахад Далай лам энэ оны зургадугаар сарын дундуур АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хувийн шугамаар уулзсан байдаг. Энэ үед мөн л Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан уг уулзалт болохын өмнө мэдэгдэл хийхдээ "Хэрвээ АНУ-ын удирдагч Далай ламтай уулзвал Түвдийн тусгаар тогтнол болон салан тусгаарлагчдыг дэмжсэн гэж ойлгогдохоор буруу дохио болж, Хятад-АНУ-ын харилцан итгэлцэл болон хамтын ажиллагаанд сэв суулгах болно” гэж анхааруулаад, тэднийг уулзахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Харин уулзалтын дараа Цагаан ордон мэдэгдэхдээ "Далай ламд БНХАУ-тай шууд яриа хэлцээ хийхийг Обама зөвлөсөн” гэсэн байдаг. Магадгүй тэрбээр үнэхээр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөллийн хэлсэнчлэн Хятадтай харилцаа нь гүнзгийрсэн оронд оччихоод байдаг нь уламжлал болоод байгаа бололтой.

Тэгэхээр Далай ламыг хэн урив. Монгол төрийн алдаа гэж Гадны төрийн төлөөлөл хэлэхдээ чухам хэнийг хэлчихэв. Засгийн газар алдаа гаргавал Засгийн газрын тэргүүн үүрдэг байх аа. Тэгвэл Монгол төрийн алдааг Монгол Төрийн тэргүүн үүрнэ гэж ойлгож болохгүй гэж үү. Арай Ерөнхийлөгч маань энэ айлчлалын цаана байж, намдаа Төрийн тэргүүний зүгээс сүүлчийн сюрпризээ барьсан юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна. Засгийн газрын төлөвлөгөөт ажлыг тасалдуулах ийм үйл хэрэгт оролцсон бол сөрөг хүчнээс нь хоёронтоо нэр дэвшин сонгогдсон Төрийн тэргүүнийг яаж шийтгэх билээ. Далай лам нь нийт найман удаа Монголд айлчилсны эхнийх нь 1979 онд тус улсыг коммунист дэглэмтэй байхад тохиож байжээ. Энэ удаад ч МАН-ынхныг олуулаа байхад ирүүлснээр МАН-ыг хараар будахад тун таатай байсан болов уу.

Хэрэв Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Далай ламын айлчладын талаар огт мэдээгүй бол яах вэ гэхсэн. Ядаж өнгөрсөн есдүгээр сарын 9-нд БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Шин Хаймин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхантай уулзахдаа ямар сэдвээр яриа өрнүүлснийг тайлбарлачихвал, цаашилбал улс төрийн эгзэгтэй зочин эдийн засгийн эмзэг нөхцөлд айлчлах болсон талаар ҮАБЗ-ийг ч хуралдуулж болох шүү дээ. Тэгвэл дээрх хардлага цайрах талтай. Гэтэл яагаад АНУ-аас манай улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Далай ламтай уулзчихаад манай Ерөнхийлөгчид баярласан талархсанаа твийтр хуудаснаа илэрхийлэв?

Дашрамд дурьдахад энэ сарын 23-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн өдөр Холбооны хуульд гарын үсэг зурж, "ОХУ болон БНХАУ-ын терроризм, хагалан бутаргагч хүчин, хэт даврагч хүчинтэй тэмцэх тухай хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг батлан зөвшөөрсөн байна. Уг батлан зөвшөөрсөн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 11-р сарын 11-ны өдөр ОХУ-ын Төрийн думд санал оруулан баталж, 11-р сарын 16-нд ОХУ-ын зөвлөл буюу парламентын доод танхим баталжээ.

Тус хамтын ажиллагааны хэлэлцээрт 2010 оны 9-р сарын 27-нд Бээжинд гарын үсэг зурж байсан юм. Хятад, Орос стратегийн түншлэлийн харилцааг тал бүрээр гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд "энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны хамтын ажиллагаа эдгээр заналхийллийн эсрэг тэмцэхэд бат бэх үндэс суурь тавьсан юм” гэж тэмдэглэжээ.

Энд дурьдсан "Хагалан бутаргагч хүчин” гэгчийн нэг нь Далай ламтан мөн бол Монголын төр хоёр хөршийн "хайчин”-д орж, алсын Америк л түншилж үлдэх бололтой. Америк манай улстөрчдөөс хэнтэй хамгийн дотны "найз” билээ. Энэ үед үгийг нь сонсоход гэмгүй С.Баяр, М.Энхсайхан нар хүртэл ямар нэг "захиалгаар” одох мэт дипломат өндөр албанд төрийн алтан аргамжаагаа болж яваа тул энэ талаар дуугарах амаргүй. Харин тэднээс бусад нь дуугарах дургүй байгаа. Ийм байлгаж чадах эрх мэдэл, сүр хүч хэнд байгаа билээ, бод доо. Засгийн газар буруугүй гэдгээ мэдэгдсэн энэ тохиолдолд Далай ламыг урьсан "Монгол Улсын алдаа” хэнийх байж таарах вэ.

У.Оргилмаа

Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!