“Академийн дээд шагнал”-ыг ирэх сарын 3-нд гардуулна

🕔 2016/05/21 22:18

 

“Академийн дээд шагнал”-ыг ирэх сарын 3-нд гардуулна

 

 

Монголын үндэсний кино урлагийн академи зургаа дахь жилдээ кино урлагийн шилдэг уран бүтээлүүдийг нэрлэн алдаршуулах гэж байна. Ирэх сарын 3-нд Их тэнгэр цогцолборт болох "Академийн дээд шагнал” гардуулах ёслол 17 төрөлд шилдгүүдийг шалгаруулахаар болжээ. Өнөөдөр /05.20/ тус наадмыг зохион байгуулагчид болон Монголын Урчуудын эвлэл, Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  2015 оны тавдугаар сараас 2016 оны тавдугаар сарын хооронд бүтээгдэж, нээлтээ хийсэн уран бүтээлүүд наадамд оролцох боломжтой юм.  Энэ жилийн тухайд 40 гаруй кино бүтээл нээлтээ хийсэн гэсэн судалгааг зохион байгуулагчид гаргасан байна.  Монголын үндэсний кино урлагийн академийн ерөнхийлөгч Д.Цогтбаяр "Манай кино наадмын бүтээлүүд жил ирэх тусам чанар, чансаатай болж байна. Бид гуравхан сая хүн амтай атлаа гурван олимпийн аваргатай болж чадсан.  Гэтэл 30 саяулаа мөртлөө аваргагүй улс орон ч байна.  Тиймээс кино урлаг маань ч гэсэн хөгжиж бид удахгүй Каннын, Оскарын наадам хийх цаг ойрхон” гэж байв.

5-20-10a2 5-20-10a3 5-20-10a4 5-20-10a5

Эх сурвалж:www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!