Эцсийн амьсгалаа “эзэн”-ийдээ хураасан эмгэнэлт түүхээс

🕔 2016/12/03 17:44

 

Цагаан хаант Оросын Импери буюу Эзэнт гүрэн унаж большевикүүд засгийн эрхэнд орсны дараа Финланд, Польш, Балти орчмьш газар нуггаа алдсан хэдий ч Сталины үед ЗХУ 1940 онд Гитлертэй хуйвалдан Балти орчмын гурван жижиг улсыг өөртөө нэгтгэж, Польшийн дорнод хэсгийг Украйн, Беларусийн бүрэлдүүнд багтаан, мөн Финландаас Карелфинийг дайтан буцаан эрхшээлдээ авч,Бессарбын нэг хэсэг буюу Молдавыг ч эрхшээлдээ оруулж Зөвлөлтийн эзэнт гүрэн Оросын эзэнт гүрний газар нутгийг дахин сэргээж, зарим талаар өргөжүүлж чадсан билээ.
 
Ийнхүү Их гүрэн болсон ЗХУ дэлхийд манлайлахын төлөө АНУ-тай өрсөлдөж эхэлсэн түүхтэй. Энэ үеэс дэлхийн коммунист ажилчны намын томчууд, тухайн үедээ социалист чиг баримжаатайгаар хөгжиж байсан гуравдагч орны төр засгийн тэргүүн цөөнгүй хүмүүс ЗХУ-д эмчлүүлэх зэрэг янз бүрийн шалтгаанаар ирээд олонхи нь тэнд эцсийн амьсгалаа хурааж байсан юм. Гэхдээ ЗХУ-д төр засгийн тэргүүнээ, томчуудаа хороох ажиллагаа бүүр 1920-иод оны үеэс эхтэйг хэлэх хэрэгтэй. Лениний үхэл ч бас л элдэв таамаг, эргэлзээ төрүүлдэг. 1924 онд М.Фрунзег мэс заслын ширээн дээр үхүүлсэн гэдэг нь бараг л баталгаа шаардах хэрэггүй үнэн болчихоод байна.
 
МОНГОЛЧУУД ТУРШИЛТЫН УСАН ГАХАЙ БОЛОВ
 
Анагаах ухааны элдэв туршилтад туулайг их ашигладаг учир "туршилтын туулай” гэдэг хэллэг бий болсон гэдэг. Гэвч анагаах ухаанд туулайгаас илүүгээр усан гахайг туршилт болгодог учраас энэхүү нэрийг хэрэглэбэй.
 
Зөвлөлт засгийнхан өөрийн болон бусад орны удирдагчдыг устгах замыг эхлэхдээ Ленин, Фрушегээс өмнө Монголын удирдагчид дээр туршилт явуулж шалган хэрэгжүүлж эхэлсэн нь тодорхой байдаг. Тухайлбал Ардын түр Засгийн газрын дарга, 1921 оны хувьсгалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд, 1921 оны есдүгээр cap хүртэл МАН-ын дарга, Гадаад явдлын яамны сайдын албыг давхар давхар хашиж байсан Догсомын Бодоог Оросын эсер намын идэвхтэй гишүүн, Монгол төрийг хутган үймүүлэгч, Москвагийн тавиул Элбэгдорж Ринчино буюу Ринчиний Элбэгдорж, Солийн Данзанг Бодоотой зориуд мөргөлдүүлэн зөрчил үүсгээд 1922 оны наймдугаар сард гэм буруугүй 14 хүний хамт Бодоог цаазалснаар Зөвлөлтүүд хүний, өөрийн удирдагчдыг алдаг ажиллагаагаа эхлүүлсэн авч бүр нарийн яривал Оросын народникууд 1880-аад оны үеэс Цагаан хаанаа алж байснаас ч үүдэлтэй уламжилсан хэрэг билээ.
 
Бодоотой хамт цаазлагдсан 14 хүний дотор хувьсгалч нууц бүлгэмийг үндэслэгчдийн нэг, 1921 оны гуравдугаар сарын 13-нд буюу Түр засгийн газрын анхны дарга буюу Ардын засгийн хэргийг бүгд түр ерөнхийлөн захирах газрын даргаар 34 өдөр ажиласан Дамбын Чагдаржав зэрэг томоохон зүтгэлтнүүд байсан юм. Албаа эрхэлсэн олон цөөн хоногоор нь биш, гүйцэтгэсэн үүргээр нь тооцвол Монголын хувьсгалчдын байгуулсан Засгийн \түр\ газрын анхны Ерөнхий сайд нь Д.Чагдаржав байжээ гэж үзмээр юм шиг.
 
Бодоог устгасныхаа дараа Ардын намын анхны дарга, Бүх цэргийн жанжин, Засгийн газрын орлогч сайд, Төв Хорооны тэргүүлэгч гишүүн Солийн Данзанг нөгөөх л Элбэгдорж маань түүнтэй хамтран Бодоог устгаснаа "мартчихаад”, Данзангийнхаа эсрэг Оросын цуутай алуурчин, Монголд аллага үйлдэхээр, большевикуудьш гар хөл болж ирсэн, Оросгоо байтугай дэлхийд цуутай алуурчин гэгддэг бөгөөд 1918 онд Германы Элчин сайдын аминд хүрч байсан Я.Г.Блюмкин, экстремист К.Баторун нарын хамтаар 1924 оны наймдугаар сарын 30-ны өдөр МАН-ын III их хурлын үйл ажиллагааны дундуур Данзанг шууд баривчлан өчиггүй буудан алсан юм. Данзан бол Оросын большевикууцын удирдагч Владимир Ленинтэй нь уулзаж зөвлөгөө авсан Монголын анхны хувьсгалч нэр зүүж байсан нь ч тус болоогүй авай.
 
ЗХУ гаднын орны улстөрийн удирдагчдыг устгах ажлаа 1930-аад оны эхнээс эрчимжүүлсэн бөгөөд энд бас л анхны туршцаа хийсэн орон нь Монгол Улс болсон юм. Бидний мэдэхээр Анандын Амар Ерөнхий сайдыг Монголын До Яам 1939 оны гуравдугаар сарын 7-нд баривчилж, ЗХУ -ын До Яаманд өгсөн. ЗХУ -ын Дээд шүүх 1941 оны долдугаар сарын 10-нд буудан алах шийдвэр гаргаж долдугаар сарын 27-нд ялыг гүйцэтгэсэн. Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг ЗХУ-д урьж аваачаад 1937 оны долдугаар сард баривчилж, 1937 оны арваннэгдүгээр сарын 26-нд буудах ял оноож, тэр өдөртөө ялыг гүйцэтгэж байсан болой.
 
Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Дансранбилигийн Догсомыг 1939 онд баривчилж ЗХУ-д шилжүүлсэн бөгөөд зөвлөлтүүд түүнийг 1941 оны долдугаар сарын 7-ны өдөр буудан алах ял оноож, мөн сарын 27-нд ялыг гүйцэтгэжээ. Бага хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Дарьзавын Лосолыг 1939 оны долдугаар сарын 15-нд баривчилж, ЗХУ-д өгөхөд тэд 1940 оны дөрөвдугээр сарын 11-нд мөрдөн байцаалтыг дуусгасан аж.
 
Гэвч 1940 оны долдугаар сарын 25-нд Бутыркийн \Бутырская\ шоронд нас баржээ. МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Доргижавын Лувсаншаравыг 1939 оны долдугаар сарын 9-нд баривчилж ЗХУ-д шилжүүлсэн. Зөвлөлгүүд 1941 оны долдугаар сарын 5-нд буудан алах ял оноож, мөн сарынхаа 27-нд ялыг гүйцэтгэжээ. МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Өлзийтийн Бадрахыг Москвад Комингернд ажиллаж байхад нь 1937 онд баривчилж, 1941 оны долдугаар сарын 7-нд буудан ацах ял оноож, мөн сарынхаа 30-нд ялыг гүйцэтгэжээ. МАХН-ын Төв Хорооны дэд дарга байсан бөгөөд ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байхад нь Наваандоржийн Жадамбааг баривчилж, 1938 оны долдугаар сарын 9-нд 10 жил хорих ял оноож, уг ялыг эдэлж байхдаа шоронд нас баржээ.
 
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Золбингийн Шижээг ЗХУ-д баривчилж, 1941 оны долдугаар сарын 9-нд буудан алах ял шийтгэж, мөн сарын 27-нд ялыг гүйцэтгэжээ. МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга асан Хас-Очирын Лувсандоржийг Москвад Дорно дахины дээд сургуупьд сурч байгаад зуныхаа амралтаар нутагтаа ирэхэд нь 1937 оны есдүгээр сарын 11-нд баривчилж, арваннэгдүгээр сарын 16-нд бууцан алах ялаар шийтгэж, мөн өдөртөө ялыг хэрэгжүүлжээ.
 
Лувсандорж хэдийгээр эх орондоо шийтгүүлсэн боловч Зөвлөлтийн До Яамны заавраар эл хэргийг үүсгэж алсан нь гарцаагүй юм. Яагаад гэвэл Москвад суралцаж байсан түүнийг Зөвлөлтийн До Яам л мөшгөж, уп мөрийг нь шагайж байсан болохоос манайхан эх орондоо байгаагүй түүнийг Москвад юу хийж байсныг нь хэрхэн мэдэх билээ.
 
"Ах До Яамныхаа зөвшөөрөлгүйгээр Монголын До Яам Москвад нэг ч алхам хийж чадахгүй юм чинь. МАН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадоржийг МАХН-ын VII их хурлын өмнө болон хурлаар "баруунтан” хэмээн зад шүүмжилж, МАХН-ын даргын хувьд их хурал дээр тавьсан илтгэлийг нь хүчингүй болгохыг оролдож "үзсэн байдаг бөгөөд гагцхүү Ерөнхий сайд А.Амар л Дамбадорж, Н.Жадамба нарыг хамгаалан үг хэлж байжээ.
 
VII их хуралд Коминтерны төлөөлөгч чех гаралгай Б.Шмераль, "чадваргүй авч манай бодлогыг баримталж, урвахгүй байх тийм хүмүүсийн гарт удирдлагыг өгөх ёстой” гэсэн зарчмын байр сууриа хэрэгжүүлж чадсан юм. Буяндэлгэр гэгч "энэхүү нүүрээ улаанаар будсан хуурамч үзлийн Дамбадоржийг тус намаас нэн даруй хөөн явуулбаас зохино” хэмээсэн байдаг. Тийнхүү Дамбадорж, Жадамба нар 1928 оны XII сарын 16-нд Москва орохоор явжээ. Дамбадорж 1933 овд Москвад учир битүүлэг байдлаар нас барсан гэдэг боловч энэ нь хэнд ч "учир битүүлэг явдал” байгаагүй юм. КГБ-шникүүд л цааш харуулсан хэрэг.
 
Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин. улсын маршал буюу өрлөг жанжин Дэмид ЗХУ-аас явах замдаа зөвлөлтийн төмөр замын "Тайга” хэмээх нэг жижигхэн өртөөн дээр "хоолны хордлого” гэгчээр нас барлаа хэмээн "оношилж”, Эх орон нь түүний цогцсыг уй гашуу болон угтаж авсан боловч хэсэгхэн хугацааны дараа "П.Гэндэн, ГДэмид нарын хувьсгалын эсэргүү байгууллага” гэгчийн удирдагч байсан хэмээх хаяг зүүж буруутгаж эхэлсэн нь Дэмид жанжны үхлийн шалтгаан нь "хоолны хордлого” биш. харин "улстөрийн хордлого” байсан нь тодорхой болсон юм.
 
Тэр үед Дэмид жанжин асар их нэр хүндтэй байсан туп Зөвлөлтүүд шууд алчихаж зориглолгүй "хоолны хордлого”-оор үхүүлсэн нь тодорхой юм шиг харагддаг. Гэвч Дэмидийг хүч хэрэглэн амийг нь хороосон талаар өнөөдөр хүмүүс дэлгэн ярьж байгаа нь нэг их нууц юм биш бөлгөө. Цааш өрнөсөн үйл явдал ч Зөвлөлтүүдийн зохион байгуулсан аллага болохыг харуулж байгаа юм.
 
Зөвлөлтөд амиа алдсан Монголын удирдагчдын дараагийн жагсаалтыг мэдээж Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын бас л "нууцлаг” үхэл үргэлжлүүлсэн гэж болно.
Зөвлөлтөд хилсээр цаазын ял авсан шийдвэр болон ялыг гүйцэтгэсэн өдрүүд анхаарал татаж байгаа юм. Амарыг гэхэд л VII сарын 10-нд цаазын ял өгч "хувьсгалын ойн бэлэг” барьсан бол Гэндэнг 1937 оны XI сарын 26-нд цаазлах ял оноож тэр өдөртөө амжуулан ялыг гүйцэтгэж БНМАУ-ыг тунхагласан өдрийн "бэлэг” барьжээ.
 
Д.Догсомыг 1941 оны VII сарын 7-ны өдөр цаазаар авах ял оноосон байдаг. Бадрахыг 1941 оны VII сарын 7-нд цаазаар авах ял оноожээ. Жадамбаад 1938 оны VII сарын 9-нд яллах тогтоол гаргажээ. Лувсаншаравыг 1939 оны VII сарын 9-нд Монголд баривчилж, ЗХУ 1941 оны VII сарын 5-нд буудан алах ял оноожээ. Лосолыг Монголд 1939 оны VII сарын 15-нд баривчилж Зөвлөлтөд өгөхөд шүүх хурлын өмнөхөн VII сарын 25-нд шоронд нас баржээ. Шижээ ЗХУ-д 1941 оны VII сарын 9-нд цаазын ял авчээ.
 
Эндээс харагдаж буй нэг сонин зүйл бол Монголын удирдагчид VII сарын өмнөхөн юм уу, дараахан нь ял авч байсан нь бөгөөд зөвлөлтүүд ямар нэгэн байдлаар Монголын ард түмэн баяраа тэмдэглэхийн өмнө юм уу хойхно нь алдаг байсан нь санамсаргүй хэрэг биш санагдана. Бас нэгэн зүйл бол өөр өөр онд шийтгэгдэж цаазлуулах болсон хүмүүсийг VII сарын 27, VII сарын 30, VII сарын 25-ны өдрүүдэд л цаазын ялыг нь гүйцэттэж байжээ. Ийнхүү зөвлөлтүүд Монгол ардын хувьсгал ялж баяраа тэмдэглэдэг сард хар хэргээ үйлдэж байсан нь ярихын муу шивнэх, зодохын муу чимхэх гэдэг ардын ончтой хэллэгийн үнэнийг батлах "шинэ цаг”-ийн баталгаа ч байж мэдэх юм.
 
Монголын удирдагчдыг хороосон энэ жагсаалтыг үргэлжлүүлж болох ч гэлээ орхиж бусад орны коммунист ажилчны намын удирдагчид, гурав дахь ертөнц гэгчийн төрийн тэргүүнүүдийг хэрхэн хороож байсан баримтаас зарим нэгийг өгүүлье. Эх сурвалжийн ихэгх нь мэдээж өнөөгийн ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг ч дурдсугай.
 
ГУРВААС ХОЁР НЬ АМЬД ҮЛДЭВ
 
Дэлхийн II дайны дараахь "Ардын ардчилсан орон”-уудын удирдагчдаас Коминтернд ажиллаж байсан зэргээсээ үүдэн Сталиныг маш сайн мэддэг болсон Югославын коммунистуудын удирдагч Иосиф Броз Тито л ах дүү намын удирдагчдыг Москвад дуудан аваачиж эцсийн амьсгалыг нь тасалдаг "аргыг” анх таньж амьд үлдэж чадсан хоёр удирдагчийн нэг нь буюу анхдагч нь болсон түүхтэй.
 
Хоёр дахь нь алдарт авантюрист Мао Зедун болой. Мао 1949 онд Москвад "шинэ Хятадын эзний” хувиар анх очиход нь хүлээн авч уулзалгүй хэд хоног хүлээлгэсэн нь коммунист Хятадууд ч Гоминданы намын бодлогыг үргэлжлүүлж манай Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан учир түүнд нь уурласан Сталин тийн хүлээлгэсэн нь Мао Монголыг аман дээрээ боловч тусгаар, Хятадаас хараат биш улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн ач холбогдолтой явдал болсон юм.
 
Бид Сталины энэ алхмыг уг нь мартах ёсгүй л юм л даа. Харин 1952 оны Мао, 1949 оны Мао биш болж, 1952 онд  "Гэр бүлийнхээ хамт ЗХУ-д ирж амарч эмчлүүлэх”-ийг урихад Мао ЗХУ-д явалгүй Бээжиндээ үлдэж, гэрийнхыгээ Москва руу явуулсан бөгөөд хэрвээ Мао Москвад "амарч, эмчлүүлэхээр” очсон бол БНХАУ-ын хөгжлийн зам яаж эргэж мэдэх байсныг хэн мэдэх билээ дээ. Одоо ч энэ тапын мэдээг сонссон, ухаарсан хүмүүс бараг байхгүй болсон юм шив дээ.
 
Дэлхийн II дайн дууссаны дараахнаас И.Тито Зөвлөлтийг дагахаас татгалзаж эхэлсэн бөгөөд тэрбээр "Балканы холбооны бүгд найрамдах улс”-ыг байгуулах төлөвлөгөөгөө Болгарын удирдагч, мөн л Коминтерны том зүтгэлтэн байсан Георгий Димшровт танилцуулж санал солилцож байсан учир Г.Димитров 1948 оны 12 дугаар сард Болгарын коммунист намыг тэргүүлж эхэлснийхээ дараахнаар 1949 оны IV сард ЗХУ-д эмчлүүлэхээр ирээд хоёр cap "эмчлүүлээд” VII сарын эхээр нас баржээ. Чингэхдээ Болгарын эмч нар өөрийн орны удирдагчийнхаа шарилыг үзэх гэхэд зөвшөөрөлгүй, Лениний шарилыг занданшуулахад оролцож байсан нэг эмчийг дуудан ирүүлж, Димитровын шарилыг яаруу сандруу занданшуулж гашуудлыг Зөвлөлт орон даяар их л хөл хөөрцөгтэй хийж, замын бүх хог тосгонд гашуудлын цутлаан зохион байгуулж, энэ л сүржин үйл ажиллагаагаа зам зуурт дайран гарсан Румынд ч давтан хийж, Софид зөвлөлтийн мэргэжилтнүүд бунхан байгуулж тэнд байрлуулсныг 1990-ээд онд Болгарын ардчилагчид уг бунхныг газрын хөрстэй тэгшлэн автомашины зогсоол болгосон түүхтэй ийнхүү Г.Димитров И.Титотой үгссэнийхээ горыг амь насаараа төлсөн ажуу. Ингэж л Г.Димитров Сталиныг дагаагүйнхээ төлөө амиа алдаж, харин зальт Мао, зоригт Тито нар амьд үлдсэн түүхтэй юм даа.
 
"АРДЫН АРДЧИЛСАН ОРОН”-Ы УДИРДАГЧИД АМЬСГАЛ ХУРААСААР…
 
Сталины үед олон жил Зөвлөлт Засгийн газрын тэргүүнээр болон Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд Н.Хрущёвын үед буруудаад Монголд Элчин сайдаар сууж байсан Вячеслав Молотов 1970-аад оны эхээр нэгэн дурсамждаа,"1939 онд Лагвийн ГЯЯ-ны сайдыг ирэхэд нь ЗСБНХУ-д сайн дураараа нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зуртлаа эх орондоо буцаж очихгүй шүү хэмээн тулгаж байлаа. Эстонийн Цэргийн яамны сайдад ч мөн л ийм үг хэлж байсан” хэмээн дурссан байна. Энэ бол хий хоосон сүрдүүлэг биш, бодит байдал байсан юм.
 
Димитровын дараа амиа алдсан хүн бол Чехословакийн Ерөнхийлөгч, дөнгөж 56 настай Клемент Готвальд болсон бөгөөд тэрбээр генералиссимусын оршуулгад оролцохоор ЗХУ-д ирээд оршуулгын үеэр салхинд цохиулан ханиад хүрсэн гэх оноштойгоор Москвад эмчлүүл гэж эмч нар зөвлөсөн боловч тэрбээр Прагтаа буцаж ирээд хэдхэн хоногийн дараа буюу 1953 оны III сарын 14-нд нас барахад нь дахин хэд хэдэн өвчний улмаас нас барсан гэж өөр өвчний нэрийг нэрлэсэн  байдаг.
 
Түүний, мөн л занданшуулан өөрийн нь бий болгосон тусгай бунханд тавьсан боловч занданшуулалт муу болсноос шалтгаалан 1962 онд чандарлан дахин оршуулжээ. Эндээс харахад Сталинаас эхлээд Москвагийнхан К.Готвалдад талгүй байсан бөгөөд Чехословакийн удирдагч өөрөө ч үүнийг мэддэг байснаас Москвад эмчлүүлэхээс татгалзсан ажээ. Гэвч "ах нар” аль хэдийнэ хийдгээ хийж амжсан бололтой нь түүний үхлээр батлагддаг.
 
Дараагийн ээлжийн хохирогч нь Польшийн ажилчны нэгдсэн намын тэргүүн Болеслав Берут болсон юм. Тэрбээр "Польшийн Сталин” хэмээх хорч нэр хүлээж явсан нэгэн. Б.Берут 1956 оны хоёрдугаар сард ЗХУ-д ирж, ЗХУКН-ын XX их хуралд оролцож, Тахин шүтлэгийн талаар Н.С.Хрущевьш тавьсан нууц илтгэлийн дараа бие нь муудаж эхэлсэн бөгөөд III сарын 12-нд 63 настай Б.Берут нас баржээ. Б.Берут Н.С.Хрущевын чиг бодлогыг эсэргүүцэж түүнтэй санал нийлэхгүй байснаас амиа алдсан бололтой. Чухам тиймээс ч түүний үхэлтэй холбогдуулан Польшид томоохон үймээн самуун дэгдсэн бөгөөд Б.Берушг Москвад хордуулсан гэдэг бодол польшуудад үлдсэн байдаг.
 
ХҮЧИРХЭГ НАМЫН ХҮЧТЭЙ УДИРДАГЧИД АМИА АЛДАВ
 
1960-аад оны дунд үеэс хөрөнгөтөн гэгдэж байсан капиталист орнуудын коммунист намын хүчирхэг удирдагчид ЗХУ-д эцсийн амьсгалаа хурааж ясаа тавих цуврал үйл ажиллагаа эхэлжээ. Тэр цагт Францын Коммунист нам, Италийн коммунист нам хоёр л Баруун Европын орнууд дахь Коммунист намуудын дотроос хамгийн хүчирхэг нь байсан бөлгөө. Энэ хоёр намын удирдагчид Никита Хрущёвын бодлогыг эрс эсэргүүцэж хатуу шүүмжилдэг байсан тул тэдний толгой дээр аянгын үүл хуралдаж эхэлсэн нь нэг их ч гайхаад байх юм биш ээ.
 
1964 оны VII сарын 11 -нд Францын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа Ж.Маршед шилжүүлж өгөөд удаагүй байсан домогт Морис Торез, Марсель-Ялта-Сочи чиглэлд явдаг Зөвлөлтийн "Литва” хэмээх илчит усан онгоцоор ЗХУ-д амрах гэж зорьж яваад 1964 оны VII сарын 11-нд усан онгоцондоо нас баржээ. М.Торез үе үе ЗХУ-д эмчлүүлэхээр ирдэг байсан бөгөөд бие чийрэг нэгэн байв. Үхлийн шалтгаан нь зүрхний ба тархины цусан хангамж нь нэгэн зэрэг зогссон явдал гэжээ. Ийнхүү зүрх, тархины цусан хангамж нэгэн зэрэг зогсдог өвчин маш ховор тохиолддог юмсанжээ.
 
Энэ бол их л сэжигтэй үхэл гэж үздэг байна.Торез ЗХУКН, ялангуяа түүний удирдагч Никита Хрущевтай эв түнжин муутай, олон улсын коммунист хөдөлгөөний ойрын болоод алсын чиг бодлогын талаар өөрийн гэсэн байр суурьтай, түүнийгээ хэнээс ч нуудаггүй, дэлхийн II дайны үеэс Гитлерийн эсрэг Францын эсэргүүцлийн хөдөлгөөний нэг удирдагч болж, ард түмний дунд асар их нэр хүндтэй цуутан байсан юм.
 
Энэ явдлаас нэг сарын дараа Италийн хүчирхэг Коммунист намын хүчирхэг удирдагч бөгөөд тэр үед Италийн Засгийн газрын дэд ерөнхий сайдын албыг хашиж байсан Пальмиро Тольятти "амарч эмчлүулэх” урилгыг ЗХУ-аас авч, тэнд очсон боловч бас өөр нэгэн зорилготой ирсэн бөгөөд энэ нь л түүний аминд хүрсэн бололтой байдаг. Тольятти 1964 оны наймдугаар сарын 11 -нд онгоцоор Москвад нисч иржээ. Тэр Н.Хрущевтай уулзаж олон улсын ба нам хоорондын харилцааны чухал асуудлаар ярилцах байв. Гэтэл Тольяттиг Москвад ирэхэд Никита Хрущев манайхаар бол "хөдөө” явчихсан байсан тул, урьд цагт Тольяттитай Коминтернд хамт ажиллаж байсан бөгөөд тэр үед ЗХУКН-ын ТХ-ны Олон улсын асуудлыг хариуцаж байсан Б.Пономарёв угтан авч Тольяттиг Крымд очиж түр зуур амарч байхыг санал болгов.
 
Тольятти ЗХУ-ын удирдагчидтай буюу Н.С.Хрущевтай уулзахдаа өгөх гэж "Санамж бичиг” гэдгийг бичсэн байжээ. Энэхүү "Санамж бичиг”-ийг Тольяттаг нас барсны дараа "Правда” сонинд нийгэлснийг нь би уншиж байсан билээ. Одоо ч надад тэрхүү санамж бичгийн хайчилбар хадгалагдсаар байгааг үгийн далимд дурдсугай. Энэхүү бичиг тэр үедээ "цэвэр эсэргүү” агуулгатай байсан юм.
 
Тэнд "Социалист орнуудад (түүний дотор ЗХУ-д ч) бүх зүйл үргэлж сайн сайхан байгаа гэж ярих нь буруу” гээд, ком мунистуудын алдаа онооны асуудлыг сөхөж, Сталиныг тахин шүтдэг тухай асуудлыг олон түмэнд зөв тайлбарлан танилцуулаагүй гээд Баруун Европын энэхүү томоохон Коммунист нам дотор ид өрнөж байсан полицентризм буюу коммунист хөдөлгөөн ганцхан ЗХУ биш, олон төвтэй байж болох тухай зэрэг асуудлыг хөндсөн байв. Энэ бүхэн Никита Хрущевд хэрхэн таалагдах билээ.
 
Тийн Зөвлөлтийн удирдлагууд Тольяттаг хүлээж авахгүй хүлээлгэн, 71 настай өвгөнийг урьд өмнө нь зөндөө үзэж байсан Крымийн дурсгалт газруудаар тэнүүчлүүлж байв. Олны өмнө үг хэлэх бололцоо хүүхдийн олон улсын Артек зуслан дээр л ганц удаа тохиолдоход нь 1964 оны наймдугаар сарын 13-нд Артект амарч байсан хүүхдүүд, тэдний хүмүүжүүлэгч багш нарын өмнө үг хэлж байгаад гартаа барьж байсан цагаа унагаад гэнэт ухаан алдаж эхэлжээ. Эмнэлэгт очоод ухаан ороогүй бөгөөд маргааш нь Москвагаас ч эмч нар ирж, Италиас ч эхнэр охин хоёр, итали эмч нар иржээ. Мөн Италийн Коммунист намын ТХ-ны гишүүдээс ч Италийн Ерөнхий сайдын олгосон хэд хэдэн онгоцоор ирсэн аж.
 
Харин Никита Хрущев долоо хоногийн дараа ирэхэд Тольятта хэдийнэ нас барчихсан байв. Тольяттаг нас барснаас хойш cap хагасын дараа Н.Хрущев ажлаасаа хусагдсан юмдаг. Тольяттгийн энэхүү үхэл Хрущевын хувьд эцсийн "хунгийн дуу” нь болсон
 
ГУРАВДАГЧ ОРНЫ УДИРДАГЧИД ГАЙ НЬ ДУУДАЖ МОСКВАД ИРЭЭД…
 
Мөн л энэ үеэс гуравдагч орнууд буюу социалист чиг баримжаа бүхий хөгжиж байгаа улсууд гэж нэрлэгддэг болсон хэд хэдэн улсын тэргүүн нар ЗХУ-д бас л эцсийн амьсгалаа хураасан буюу хураах "шахсан” байдаг. Үүний анхных нь Энэтхэгийн Ерөнхий сайд Лал Бахадур Шастри болсон юм. Тэр цагт Жамму Кашмир мужийн газар нутгийн маргаанаас болж Энэтхэг Пакистаны II дайн дууссаны дараа, 1966 оны нэгдүгээр сард ЗХУ-ын Ташкент хотод Зөвлөлтийн зуучлалаар Энэтхэгийн Ерөнхий сайд Л.Шастри Пакистаны Ерөнхийлөгч Айюб Ханы хооронд хэлэлцээр болж, Үнэн хэрэгтээ бол Л.Шастри Пакистаны фельдмаршалтай нүүр тулан уулзахыг хүсээгүй тул Зөвлөлтийн томчууд 12 өдрийн турш, тэр хоёрын хооронд "олон удаагийн рейс” хийж байжээ\ эцэстээ хоёр улсын тэргүүн нар хоёулхнаа хамтдаа оройн зоог барьж "Ташкетын тунхашал”-д гарын үсэг зураад зогссонгүй, том хүлээн авалтад хоёул оролцжээ.
 
Хүлээн авалтын дараа Пакистаны ерөнхийлөгч "банкетыг үргэлжлүүлэх” саналыг Зөвлөлтийн Ерөнхий сайд Алексей Косыгинд санал болгож хоёул 20 минут орчим сууж виски уугаад салжээ. Гэтэл шөнө Косыгиний утас дуугарч Шастри үхэх гэж байна гэсэн мэдээ иржээ. Энэ үед Шастриг хиймал амьсгалын аппаратаар амьсгалуулж байжээ. Шастрийн хувийн зарц нь, -Бие нь зүгээр байсан бөгөөд унтахынхаа өмнө цай ууна гээд тэгснээ хинди хэлээр "Ээж ээ, ээж ээ” гэж хэлээд унасан хэмээн мэдүүлжээ. Ингэж л Л.Шастри, Айюб Хантай нүүр тулж уупзахгүй гэж ярдагласныхаа "шан”-г авсан бололтой гэдэг юм билээ.
 
Гэнэтийн тохиолдлууд ч учирдаг байсны нэг жишээ бол 1978 оны IX сард Алжирын Ерөнхийлөгч, "ЗХУ-ын их анд” Хуари Бумедьен огтоос урьдчилан тохиролцолгүйгээр эмчлүүлэхээр гэнэт” хэн ЗХУ-д иржээ. Түүний өвчилсөн ба ирснийг ихэд нууцалж байсан тул эмчлүүлэхээр ирснийг нь мэдээлээгүй аж. Тиймээс Москвад харьцангуй эрүүл, 53-хан настай ирсэн гэсэн ойлголт олны дунд бий болсон бөгөөд хоёр сарын дараа үхлүүт өвчтэй ерөнхийлөгчийг зөвлөлтийн эмч нар дагалдан эх оронд нь хүргэжээ. Энэ тухай нөгөөх алдарт Е.Чазов "Эрүүл мэнд ба эрх мэдэл” номондоо бичсэнийг монголоор орчуулсан бий.
 
Бумедьенийг яагаад яаравчлан эх оронд нь буцаасан бэ гэвэл том удирдагчдыг өөрийн эх орондоо үхүүлсэн гэж хэлэгдэхээс Зөвлөлгүүд сүүлдээ их л цэрвэдэг болсон ажгуу.
Бумедьенийг нас барах байх гэж мэдэгдэхэд Косыгин "ОХУ-д байхдаа үхэхгүй бол сайн юмсан. Хэрвээ ЗХУ-д үхчих юм бол Алжирт болон нөхцөл байдал маш төвөгтэй байгаа арабын ертөнцөд сөрөг уур амьсгал бий болж мэдэх юм” гэж хэлсэн хэмээжээ.
 
Харин өөр нэг ерөнхийлөгчийг амьсгаатай байхад нь эх оронд нь буцааж амжаагүй тохиол гарчээ. Эл явдал Бумедьений үхлийн дараа жил ч болоогүй байхад Анголын ерөнхийлөгч Агостиньо Нето (Шинэ оросууц энэ нэрийг "Антонио Агоштио Heту” гэж бичих нь зөв гэсэн байна лээ) хавдрын шинжилгээ хийлгэхээр иржээ. Түүнийг мэс засалд бэлтгэн эрчимтэй эмчилгээ эхэлсэн боловч биеийн байдал нь эрс муудсан учир нугагт нь буцаах ажлыг зохицуулж амжаагүй байтал 1979 оны IX сарын 10-нд Москвад нас баржээ.
 
Түүнтэй салах ёс гүйцэтгэх үеэр хөгтэй ч гэж хэлж болох нэгэн явдал тохиолджээ. Эхнэр нь цамцанд нь байсан запонка буюу чагтлуур товч нь алга байгааг үгүйлжээ. Тэрхүү очир алмас шигтгээ бүхий чагтлуур товчийг Иорданы хаан бэлэглэсэн юм байжээ. Салах ёслолын хэдхэн минут үргэлжлэх хугацаатай байтал Нетогийн эхнэр нь чагтлуур товчийг олохоос нааш авсыг хаахыг зөвшөөрөхгүй байжээ. Яаралтай шалгалт хийхэд талийгаачид хувцсыг нь өмсүүлсэн асрагч буюу санитаар буруутан болох нь тогтоогдов. Тэр санитаар чагтлуур товч саад болоод байсан учир цамцнаас нь авч пиджакны нь халаасанд хийгээд хувцасласныхаа дараа цамцны ханцуйд нь запонкаа товчлохоо мартчихсан байсныг олсноор асуудал дуусчээ.
 
Афганисганы удирдагчдыг ч устгах ажиллагааг Кремль зохион байгуулсан байдаг. Ер нь Афганистанд цэрэг оруулж "хувьсгал хийж” түүнээс болж "Афганы дайн” гэгч бүтэн долоон жил үргэлжилж дэлхий дахинд ЗХУ-ын нэр хүндийг маш их унагаж, олон хүний аминд хүрч, ЗСБНХУ задрахын нэг үндэс болсон билээ. Афганд цэрэг оруулах эсэх асуудлаар Зөвлөлгийн удирдлагууд нэгдсэн саналд хүрч чадаагүй билээ. Улстөрийн товчооны олонхи нь буюу тэр үед эрх барьж байсан Ю.Андропов, М.Суслов, А.Громыко, Д.Усганов нар цэрэг оруулахыг дэмжиж, бусад цөөн хэдэн хүн, ялангуяа Жанжин штабын дарга Николай Огарков цэрэг оруулахыг эрс эсэргүүцэж байсан боловч дийлдсэн юм.
 
Дайн удаан үргэлжилсэн учир Европын нэг орноос санд мэнд дуудаж авчирсан, уран зохиол сонирхогч Нур Мухаммад Тараки "хувьсгал”-ыг удирдаж чадаагүй тул Зөвлөлтийн гар хөл болсон, хамгаалалтын албаны дарга нь Таракийг унтаж байхад жинтүүгээр нь амыг нь таглан дарж алсан түүхтэй. Афганы дараагийн удирдагч Хафизулла Аминыг алах гэж КБГ-ийн нэгэн ажилтан "Миша” нууц нэрээр тогоочийн дүрд "тоглож” Амины хоолонд хоёр удаа хор хийсэн боловч амжилтгүй болжээ.
 
Амин. 1979 оны долдоодугаар сарын 27-нд нэг том найр хийжээ. Тэр найран дээрээ Амин ухаан алдан унахад тэр үед Афганы армийн төв эмнэлэгт зөвлөлтийн эмч нар ажилладаг байсан бөгөөд армийн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч хурандаа Анатолий Владимирович Апексеев, дотрын эмч хурандаа Виктор Петрович Кузнеченко нар яаралтай ирж эмчлэн Аминыг аварчээ.
 
Гэтэл нөгөөх "Тогооч Миша” маань Аминыг хорлох гээд хоолонд нь хор хийчихсэн байсныг Цэргийн госпиталийн эмч нар мэдээгүй, хоорондоо холбоогүй байсан учир цэргийн эмч өргөсөн тангарагтаа үнэнч байж эмчийн үүргээ биелүүлж КБГ-гийнхээ төлөвлөгөөг нурааж нэг удаа аварсан нь тэр байв.
 
Тийн Аминыг цааш харуулах төлөвлөгөөг шинээр боловсруулж, уг ажиллагааг ерөнхийлөгчийн гвардийн захирагч, хошууч Джендад гартаа авч, гүйцэтгэх ажлыг Амины аюулгүй байдлын албаны дарга, ахмад Абдул Вадуд, ерөнхийлөгчийн амьдардаг Тадж-Бек ордны хамгаалалгын салааны захирагч ахлах дэслэгч Мухаммад Экбаль, ерөнхийлөгчийн гвардийн улс төрийн асуудал хариуцсан хамгаалалгын салааны орлогч, ахлах дэслэгч Рузи нар гүйцэтгэж Аминыг алсан ажуу. Амин өөрийг нь хорлох гэж байна хэмээн хардаж, өөр ордонд амьдрах хүртэлээ янз бүрийн арга хэрэглэн тэмцсэн боловч хүчтэнд хүчгүй нь ялагддаг жамаар амиа алджээ.
 
Шинэ оросуудын өөрсдийн нь мэдээлж буйгаар 1949-1979 оны хоорондох 30 жилд Зөвлөлт нутагт янз бүрийн орны бараг хориод хүн амь насаа алдсаны дотор коммунист ажилчны намын нэрт зүтгэлтнүүд, олон орны ерөнхийлөгч, ерөнхий сайд нар багтсан байдаг аж. Энэ тоондоо Монголоос хэлмэгдсэн Амар, Гэндэн, Чагдаржав зэрэг ерөнхий сайд болон бусад хүмүүс ороогүй бололтой. Яагаад гэвэл лав л 40-өөд том, хариуцлагатай ажилтан, нам төрийн зүтгэлтнүүд наанадаж хэлмэгдсэн болохоор Монголоос хэлмэгдэгсэдийг оруулбал дээрх "хориод” гэдэг тоо хэд нугарч өсөх ёстой юм шиг санагдмуй.
 
Дээр нэр дурдсан болон нэр дурдагдаагүй олон зүтгэлтнийг цөмийг Кремль цааш нь харуулсан гэж үзэх нь бас л нэгэн төрлийн хэлмэгдүүлэлт болж мэдэх юм. Тэдний зарим нь үнэхээр өвчний учир манайхны ярьдгаар ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр "шороо нь пурхийсэн” учраас насныхаа хэмжилд хүрээд өнгөрсөн хүн байсныг ч үгүйсгэж болохгүй биз ээ.
 
С.Лочин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!