С.Жавхлан: Ц.Элбэгдоржийг нэг ч хоног хүлээлгүйгээр огцруулах хэрэгтэй

🕔 2016/11/29 15:36

С.Жавхлан: Ц.Элбэгдоржийг нэг ч хоног хүлээлгүйгээр огцруулах хэрэгтэй

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан "Цензургүй яриа” нэвтрүүлэгт  өчигдөр  оролцсон. Энэ үеэр түүний хэлсэн ОНЦЛОХ ИШЛЭЛ-үүдийг хураангуйлан хүргэе.

 

  • Төрт улс минь үгүй болжээ. Энэ засагт сэтгэлтэй хүмүүс нь шүүгдэж гарч ирээгүй байна.

 

  • Цаашид ухааруулах, ухааралцах  зарчмыг баримтлан ажиллана.

 

  • Түмэн олон Жавхланг ашиглах хэрэгтэй. Нөгөө талд би дэндүү ганцаардлыг мэдэрч байна.

 

  • Би аль нэг намд элсэхгүй . Нам гэхээсээ илүүтэй Монголын төлөө зүрх сэтгэлтэй хэнтэй ч би нэгдэхэд бэлэн. Нам гэдгийг өнөөдрөөр авч үзвэл намхан, сул байх, хуйвалдах гэсэн үгийн утга.

 

  • Эрдэнэтийн асуудлаас  Ц.Нямдорж гишүүн  айсан  юм болов уу гэсэн мэдрэмж надад төрсөн.

 

  •  

УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр халаас нэгтэй болчихсон юм биш үү. 

 

  • "Эрдэнэт" үйлдвэрийн гол дүрүүд хэлэлцүүлэгт ирж бие биетэйгээ уулзсангүй.

 

  • Оюуны том хуьсгал хийх цаг нь болсон. Өнгөрсөн 26 жилийн турш юу ч хийгээгүй атлаа өвөг дээдсийн минь  бүтээсэн 

үйлдвэр, аж ахуйн газруудыг энэ хүмүүс  хувьчлал нэрийн дор худалдан авч шамшигдууллаа, идлээ. 

 

  • Төр гэдэг үг зөв сэтгэл төрүүлэхийг хэлнэ.

 

  • Би Монголоо ярьсаныхаа төлөө есөн жил галзуу, тэнэгээрээ хэлүүлж байна. Монголоосоо би сэтэрхий зүү авах байтугай  сэтгэл зүрхээ өв соёл руугаа шатаасныхаа төлөө ингэж хэлүүллээ. Би гэхдээ үүнд гомдохгүй.

 

  • Үндэсний үйлдвэрлэл гэдэг Монголоороо ярьж Монгол хэл соёлоо үр хойчдоо үлдээх ёстой байтал гадаадаар хэдэн үг хольж ярьснаараа өнөөдөр Монголынхоо язгуураа устгаад байгаагаа олж хараач ээ.

 

  • Амандаа гадаад үг оруулахгүй ярьж байгаа хүнийг бид үндэсний үйлдвэрлэгч гэж харах ёстой.

 

  • Цэлмэг сайхан хөх тэнгэрээ хараад цээжээ дэлдлэн  уужиръя л даа хэдүүлээ.

 

  • Би Монголизм хийж яваа хүн.  Монголчлолыг авчрахгүйгээр бид энэ байдлаасаа салахгүй.

 

  • Нэг ч хоног хүлээхгүйгээр Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө буулгах хэрэгтэй. Мөн УИХ Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй бол тараах хэрэгтэй. Монголоо гэс эн сэтгэлтэй хүмүүсийг Монголын өнцөг булан бүрээс тодруулж түмний түр хороог байгуулаад  шинэ Үндсэн хуулиа  батлах ёстой.

 

  • Эх орноо гэх сэтгэлтэй л бол нам хамаарахгүйгээр Жавхлантай нэгдэх гишүүд байгааг хэн ч үгүйсгэхгүй.

 

  • Хөгшин буурал ирээд цай амсаад мордохын хооронд хажуу хөрш нь нүүрээ буруулах хэмжээний л  бид үнэ цэнэгүй байна шүү дээ.  Миний сонссоноор, УИХ-ын даргын  холын хамаатны хүүхэд нь гэгээнээр тодрох ёстой байсан юм гэнэ лээ. Тэгээд зүтгүүлээд бардаггүй. Нийгэм өөрөө хүлээж авахгүй байгаа учраас Богдын хойд дүрийг тодруулах  хугацаа нь болоогүй байна гэсэн тайлбар хэлээд өвгөн буурал мордох шиг боллоо.

Б.Алтжин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!