Та урд шөнө ямар зүүд зүүдэлж байснаа санадаг уу? Тэгвэл таны зүүдний тайлал энд байна

🕔 2016/11/28 13:30

Та урд шөнө ямар зүүд зүүдэлж байснаа санадаг уу? Тэгвэл таны зүүдний тайлал энд байна

 

Зүүд гэж юу вэ? Та сэрээд урд шөнө зүүдэлсэн зүүдээ санадаг уу? Таны зүүдэлсэн зүүд таны амьдралд ямар нэг байдлаар холбоотой гэж боддог уу? Та зөн билэгт итгэдэг үү? Тэгвэл тань Tv5.mn зүүдний тайлалыг хүргэж байна. Та урд шөнө болон зүүдэлсэн зүүд тань ирээдүйд чухам яг юу болохыг зөгнөдөг гэдэгт итгэдэг бол нэг уншаад үзээрэй. 

Авирах - Модонд авирч байна гэж зүүдлэвэл ажил албандаа өсч дэвжинэ.
Авс – Таг нь нээлттэй авс зүүдлэвэл ажилдаа амжилт олно. Найзыгаа авсанд хэвтэж байгаагаар зүүдлэвэл шинэ мэдээ авна. Залуу хүн авс зүүдлэвэл удахгүй хуримаа хийнэ. Гэр бүлтэй хүн авс зүүдлэвэл ашиг хонжоо олно.

Агаар – Ажил төрөл сайнгүй байгааг илэрхийлдэг.Хэрвээ та халуун агаараар амьсгалж байна гэж зүүдлэвэл таныг хүчлэн муу үйл хийлгэх гэж байна. Хүйтэн агаар зүүдлэгдвэл ажил төрөл самуурч, гэр бүлийн харьцаа сайнгүй байна.
Агаарын бөмбөлөг – Бүтээгүй хүсэл мөрөөдөл, азгүйтэл энэхүү зүүдийг дагадаг.Ажил хэрэг тань уналтад орно. Агаарын бөмбөлөгөөр нисч байна гэж зүүдлэвэл таагүй аяллыг илэрхийлнэ.
Ажиллах – Өөрийгөө ажиллаж байна гэж зүүдлэвэл аз тохионо. Бусдын ажил хийж байхыг харвал эд баялаг олно.
Аалз – Зарга зальхай дэгдэнэ. Аалзыг аллаа гэж зүүдлэвэл мөнгөө алдана. Аалзны шүлсийг цэвэрлэж байна гэж зүүдлэвэл орон гэрт тань өөрчлөлт гарна.
Айдас – Айж байна гэж зүүдлэх нь бэртэх гэмтэх магадлалтайг сануулж байна. Бусдын айхыг харж байна гэж зүүдлэвээс зовлон зүдгүүр тохиохын тэмдэг.
Алиалагч – Хүнд бэрх боловч ашиг орлого ихтэй ажил хийнэ.
Алим – Түүхий алим зүүдлэвэл бие сэтгэлийн хуьд туйлдана. Болсон алим зүүдлэвэл гэрлэнэ. Гашуун амттай алим байвал уйтгар гуниг, харин жигнэсэн алим бол шунал, амттай алим байвал баяр хөөр. Алим идэж байна гэж зүүдлэвэл мөнгө ашиг олно.
Алт – Алт барьж байна гэж зүүдлэвэл бүхий л эхлэлд амжилт олно. Эмэгтэй хүн алтан эдлэл бэлгэнд авлаа гэж зүүдлэвэл баян боловч харамч хүнтэй гэрлэнэ.Алт оллоо гэж зүүдлэвэл өөртөө буй сайн сайхан чанарынхаа хүчээр нэр алдар, эд баялагт хялбархан хүрнэ.
Алтаа гээчихлээ – Хэмээн зүүдлэвэл амьдралд олдох ховорхон боломжийг анхааралгүйгээсээ алдана.
Алтан бөгж – Хуримлана.
Алтан загас – Маш сайн зүүд. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдлэвэл баян чинээлэг, залуу хүнтэй гэрлэнэ.
Алтан зоос – Нэр хүндэд хүрнэ.
Алмаас эрдэнэ, эсвэл өөр ямар нэгэн үнэт чулуу – Хүн болгонд сайн сайхан явдал тохионо. Залуу бүсгүйд бол азтай сайхан гэрлэлт, ганц бие хүнд сайн хань, ямар нэгэн асуудалд орооцолдоод байгаа хүний хувьд байдал нааштай шийдэгдэнэ гэсэн үг. Алмаас эрдэнийн эзэн болжээ гэж зүүдлэвэл та нэр хүнд, алдар гавьяа олоод зогсохгүй, мөнгө санхүүгийн хувьд ч маш их батжин бэхжиж авна. Харин та алмаас эрдэнээ гээчихлээ гэж зүүдлэвэл ямар нэгэн таагүй явдлын улмаас шившиг болж, алдагдалд орохыг илэрхийлж буй хэрэг.
Альбом – Баяр баясгалан, хөгжил хөөр.
Амбаар сав – Таны мөнгө санхүүгийн байдалтай холбоотой. Хэрвээ амбаараар дүүрэн тариа будаа зүүдлэвэл ажил төрөл тань өөдрөг байж, мөнгө санхүүгийн байдал сайжирч, энэ таатай үе удаан үргэлжилнэ. Харин хоосон амбаар бүтэлгүйтэх, ашиг орлого хомстох магадлалтай.
Амттан – Таныг зальтай нэгэн хуурах гэж байна. Амттан идэж байна гэж зүүдлэвэл чин сэтгэлийн нөхөрлөлтэй тулгарна. Амттан хийж байна гэж зүүдлэвэл таны бусдыг мэхлэх гэсэн оролдлого бүтэлгүйтнэ.
Амьдрал – Эмэгтэй хүн тансаг хангалуун амьдрал зүүдлэвэл хэсэг хугацаанд элбэг хангалуун амьдарлаа ч эцэстээ ядуурч, нэр хүндээ алдана.
Анар жимс – Таны төгс төгөлдөр, оюунлагт тэмүүлэх хандлага зөв зүйтэй байгаагийн илэрхийлэл. Амраг тань анар жимсээр дайлж байна гэж зүүдлэвэл бусдын хорон санаанаас болгоомжил. Анар жимс идэж байна гэж зүүдлэвэл хэн нэгэнд сэтгэл алдарна.


Ангал – Хэрвээ та ангалруу өнгийн харж байна гэж зүүдлэвэл эд хөрөнгөө алдаж болзошгүй. Таныг хүнд байдалд оруулах хэрүүл маргаан өрнөж болзошгүй. Харин эмэгтэй хүн ангалд унаж байна гэж зүүдлэвэл хүнд байдалд орж, хууртаж магад.
Ан агнуур – Үнэт арьс наймаалж байна гэж зүүдлэвэл ажил төрөл амжилттай болохын шинж. Ангийн үнэт арьсан хувцас өмссөн байна гэж зүүдлэвэл таны байр суурь бэхжиж, эд баялгийг олно. Залуу бүсгүйн хувьд царайлаг, баян залуутай гэрлэнэ гэдгийн дохио.
Аптек – Ашиггүй наймаа.
Арк – Хэрвээ та байшингийн арк зүүдлэвэл хүнээс хэтэрсэн их хүчин зүтгэл гаргаж байж нэр хүнд, эд баялагт хүрнэ. Харин эвдэрхий арк зүүдлэвэл мөнгөсанхүүгийн алдагдалд орно гэсэн үг.
Архи – Архинд согтов гэж зүүдлэвэл та цагийг, бас мөнгөө нөхөдтэйгээ хөгжилдөн үрнэ гэсэн үг. Ихэнхдээ цагаа дэмий өнгөрөөнөө гэсэн үг.
Архидах – Ажил төрөл бүтэлгүйтэн. Эхнэрээ согтуу байна гэж зүүдлэвэл байдал сайжирна. Харин нөхрөө согтуу байна гэж зүүдлэвэл хэрэлдэнэ.
Арц хүж – Арц хүж үнэртэж байна гэж зүүдлэвэл тааламжтай учрал тохионо, эсвэл хайр дурлалын адал явдалд орооцолдоно. Та анхны хайртайгаа учирч, хуучны явдлууд, сэтгэл хөдлөлөө дурсах ба урьд өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай байна.

Арслан – Амьтны хүрээлэнд буй арсланг үзэж байна гэж зүүдлэвэл таныг дордүзсэн явдал тохиолдоно. Гинжлүүлсэн арсланг зүүдлэвэл таныг хэн нэгэн ивээнэ.

Арсланг хөөж байна гэж зүүдлэвэл элдэв зовлон зүлгүүргүй сайхан амьдрал хүлээж байна. Арсланд хазууллаа гэж зүүдлэвэл чухал хүн таныг эргүүлдэж байна. Арслантай тэмцэлдэж байна гэж зүүдлэвэл зовлон үзнэ. Залуу арслан зүүдлэвэл танд шинэ ашигтай ажил эхлэх боломж байна гэсэн үг. Хамгийн гол нь энэ боломжийг бүү алд.


Арьс шир – Маш сайн. Бизнес дэх амжилт, биржээс олох ашиг орлогыг илэрхийлдэг. Харин арьс ширэн эдлэл нь гэр орон дахь тав тухтай байдлыг илэрхийлнэ.
Асуулт – Утгатай асуулт асууж байна гэж зүүдлэвэл та дотны хүндээ итгэхгүй, сэрдэж байна гэсэн үг. Харин танаас ямар нэгэн зүйл асууж байна гэж зүүдлэвэл танд шудрага бусаар хандана гэсэн үг.
Атаа жөтөө – Цухалдам явдал тохиолдох, эсвэл алдагдалд орох.

Түлхүүр – Урьдчилан таамаглаагүй өөрчлөлт. Түлхүүр гээчихлээ гэж зүүдлэвэл таагүй явдлууд таныг зовооно. Түлхүүр оллоо гэж зүүдлэвэл ажил төрөл амжилттай байна. Эвдэрхий түлхүүр хагацал.

Төмөр – Төмөр зүүдлэх нь сайнгүй хэрэг. Төмрөнд даруулаад түүнээс салж чадахгүй байна гэж зүүдлэвэл материаллаг алдагдалд орох, сэтгэл хямрах.

Төмөр олдворлох – та олонтаа азгүйтэн зүтгэсний эцэст ажил хэрэгтээ санасан амжилтаа олно.

Төмөр зам – Таны хэрэгт анхаарал дутагдаж байгааг, дайснууд тань санаачлагыг гартаа авахаар оролдож буйг илтгэнэ. Төмөр зам дагаад алхаж байна гэж зүүдлэвэл та ажил хэргээ зөв сайхан хөтлөх арга барилд амжилттай суралцана.

Төмс – Санаанд ороогүй явдлууд учрана гэсэн үг. Төмс ухаж байна гэж зүүдлэвэл ирээдүйн амжилтын бэлгэдэл. Төмс идэж байвал томоохон ашиг олно. Төмс чанаж байна гэж зүүдлэвэл тохирсон ажлаа олно. Төмс тарьж байвал хүсэл тань биелнэ. Ялзарсан төмс зүүдлэгдвэл таны баяр хөөр дуусч, таагүй ирээдүй угтана.

Төрсөн өдөр – Настай хүнд зүүдлэгдвэл сэтгэлийн зовиур, харин залуу хархүүд бол найз нөхөд илтгэл эвдэх, мөнгөний бэрхшээлтэй тулгарах. Төрсөн охин – Төрсөн охиноо зүүдлэх нь таагүй үйл явдал танд сэтгэл хангалуун, төгс нийцэлтэй байх боломжийг олгоно гэсэн үг.

Туйпуу – Мөнгө санхүүгийн байдал хүндрэнэ.

Тулаан – Хүндрэл бэрхшээлтэй тулгарч, эцэст нь тэр болгоныг ялж гарна. Харин тулаанд ялагдаж байвал бусдын хийсэн муу үйлдэл таныг амжилт олоход саад болно.

Туулай – Танаас зугатаж буй туулай зүүдлэвэл та өөртөө чухал ямар нэгэн зүйлийг алдана. Хэрвээ та түүнийг барьж авч чадвал та ялна. Хэрвээ та үхсэн туулай зүүдлэвэл ойр дотны нөхдөөс тань хэн нэг нь өнгөрнө. Нохойд хөөгдөж буй туулай зүүдлэвэл ойр дотны хүмүүсийн дунд хэрүүл маргаан өрнөнө.

Тэнүүлчин – Тэнүүлчин болжээ гэж зүүдлэвэл таны амьдрал доройтох, зовлон зүдгүүр учрахын илрэл. Харин та тэнүүлчдэд юм өгч байна гэж зүүдлэвэл таныөгөөмөр сайхан сэтгэлтэйг харуулж байгаа аж.

Тэмцэл – хэн нэгэнтэй тэмцэлдэж байна гэж зүүдлэвэл томоохон бэрхшээлтэй тулгарна, харин тэмцээд та ялж байвал саад бэрхшээлийг ч амжилттай давна гэсэн үг. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд энэ зүүд нь түнштэйгээ тэрсэлдэхийн шинж болдог. Тэмцэлдэж байгаад бэртэж гэмтвэл материаллаг алдагдалд орно

Тэмээ – Бэлчээрлэж буй тэмээ зүүдлэвэл сайны тэмдэг. Хэрвээ та тэмээний эзэн бол ажил үйлс өөдрөг, аз хиймоьртой байна. Харин цөл газар явж буй тэмээн жингийн цуваа зүүдлэвэл эцсийн мөчид танд хэн нэгэн том тус үзүүлнэ, эсвэл ужиг өвчнөөс сална.

Тэнгэр – Цэлмэг тэнгэр зүүдлэвэл таны хүсэл биелж, нэр хүнд өсч бусдад хүндлэгдэнэ. Тэнгэрт нисч явна гэж зүүдлэвэл хайр дурлалдаа итгэл алдрах, мэхлэгдэх. Одтой тэнгэр зүүдлэвэл амьдрал тань хийж буй тэмцэл амжилттай төгсөнө.

Тэрсэлдэх – Та хэн нэгэнтэй тэрсэлдэн муудалцаж байна гэж зүүдлэвэл ажил хэргийн холбоотой хүмүүстэйгээ харьцаа муудна.

Тэшүүр – Та мөсөн дээр тэшүүрээр гулгаж байна гэж зүүдлэвэл ажлаа, эсвэлүнэт зүйлээ алдана. Тэшүүрээр гулгаж байтал мөс цөмөрвөл таны найз нар итгэл даахаар, зөвлөчихөөр хүмүүс биш байна. Бусдыг тэшүүрээр гулгаж байхыг харах нь ажил хэргийн түншүүдтэйгээ муудалцахын дохио. Уйлах – Худалдаа наймай түр зуур уналтанд орно.

Ундаа – Ууж байна гэж зүүдлэвэл та бусад наймайчидтай өрсөлдөхдөө өөрийн хөрөнгөөр тэдний байр суурийг бэхжүүлнэ.

Унага – Таны хувьд сайн цаг ирж байна, та удахгүй хүндтэй сууринд залрана. Галзуу унага харж байна гэж зүүдлэвэл хангалуун тансаг байдал ихэрхүү болгож байна гэдгийг сануулсан хэрэг.

Унших – Түүхийн ном уншиж байна гэж зүүдлэвэл урт удаан хугацааны тааламжгүй амралт.

Ургац – Маш их ургац хураан авч байна гэж зүүдлэвлэ хөгжил цэцэглэлт, сэтгэл хангалуун байдлыг илтгэнэ. Тариачид болон улстөрчдийн хувьд сайн зүүдэнд тооцогддог.

Уран зураг – Та хууртаж болзошгүй. Тосон зураг зурж байна гэж зүүдлэвэл та эргэлзээтэй арга хэмжээнд оролцоно. Уран зургийг муухай болгочихлоо гэж зүүдлэвэл эрхээ хамгаалахын тулд та багагүй зүтгэл гаргах хэрэгтэй гэсэн үг. Уран зураг худалдан авч байна гэж зүүдлэвэл өөдгүй аргаар мөнгө олно.

Уурлах – Хэн нэгний уурлаж байгаагхарж байна гэж зүүдлэвэл таны өмнөтомоохон шалгуур тулгарах нь та бусдад итгэл алдрана. Ялангуяа найз нөхөд итгэл алдана. Харин дотны хүмүүсээ уурлаж байхыг харж байна гэж зүүдлэвэл ойр дотны хүмүүсээ эвлэрүүлэхээр зүтгэнэ.

Ус – Олон утгатай байдаг. Цэвэр ус зүүдлэвэл мөнгө санхүүгийн ирээдүйтэй ажилд оролцоно. Харин хөлөө норгожээ гэж зүүдлэвэл гуйранчлалд унана. Гэхдээ хичээвэл хүнд байдлаас гарч чадна.

Усан онгоц – Гэнэт албан тушаал ахиж, эр алдарт хүрнэ. Харин далайн шуурган дунд яавж буй усан онгоц зүүдлэвэл ажил хэргийн түнш тань мэхлэхийг оролдно

Усан сан – Сэлж байна гэж зүүдлэх нь сайны тэмдэг. Зүүдний эзэн өөрийн сайн сайхан чанарууд буюу нэр төр, шударга зангийнхаа үрээр үнэнч найзтай болж, нийгэм дэхь байр сууриа бэхжүүлж чадна гэсэн үг.

Усан үзэм – Идэж байна гэж зүүдлэвэл та амьдрал багагүй нухлагдана. Харин усан үзмийн мөчир зүүдлэвэл нийгэмд өндөр байр сууринд хүрэх ба бусдад ч аз жаргал хайрлана. Залуу эмэгтэй ийм зүүдлэвэл бүхий л хүсэл мөрөөдөл биелнэ. Усан үзмийн тариалан дундуур морьтойгоо явж байна гэж зүүдлэвэл ашигтай ажил хийж, мөрөөдлөө биелүүлнэ. Зүүдэндээ идэж буй усан үзэм амтгүй байвал та ажил хэрэгтэйгээ холбоотойгоор сэтгэл хямравч удахгүй тайвширна.

Утгагүй – Утгагүй, эмх цэгцгүй зүүд нь өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас та их тэвдэж байгааг илэрхийлнэ.

Утаа – та өөрийн айдас эргэлзээнд бүрмөсөн толгой эргэжээ. Таны хувьд аюултай хүмүүс худлаа тал засан хөөргөж, таныг ашиглах гэж байна. Утсан мах – Идлээ гэж зүүдлэвэл гар тань цэвэрхэн, бас хэн нэгэнтэй хамт идэж байвал сайн хэрэг. Харин муудсан мах идэж байвал өөртөө сэтгэл ханамжгүй байснаас таагүй явдалтай учирна.

Уулзалт – Ажил хэргийн уулзалтанд оролцож байна гэж зүүдлэвэл ажил зогсонги, урагш муутай байна. Харин залуу хүмүүс болзож уулзаж байна гэж зүүдлэвэл тэд харилцан сэтгэл хөрөхийн тэмдэг. Уулзалтыг тань хэн нэгэн тасалдуулж байна гэж зүүдлэвэл ямар нэгэн бодлогогүй алхмын улмаас таны ажил хэрэг бүтэлгүйтнэ.

Ухах – Газар ухаж байгааг харвал хүнд хүчир боловч чинээлэг амьдралыг туулна. Харин нүхнээс гялалзсан гоё зүүл гарч байвал хувь тавилангийн ивээлд орно. Харин нүх хоосон байвал таагүй явдлаас сэргийл. Ухсан нүх тань усаар дүүрчихвэл хичнээн зүтгэлээ ч нөхцөл байдал танд захирагдахгүй.

Үдэш – Үдэш болж байна гэж зүүдлэвэл биелээгүй мөрөөдлийг илэрхийлнэ. Таныүйлдлүүд буруу байсан бололтой. Цэлмэг одтой тэнгэр бүхий үдшийг зүүдлэвэл түрхэн зуурын гуниг гутралыг урт удаан хугацааны аз завшаан солино. Зугаалж байна гэж зүүдлэвэл муу.

Үдэшлэг – Танихгүй хүмүүстэй үдэшлэгт оролцож байтал мөнгийг тань дээрэмдэхээр завдав гэж зүүдлэвэл таны дайснууд таны эсрэг нэгджээ гэсэн үг. Харин та тэмцээд тэдэнд зодуулалгүй салж байвал хайр дурлалд болон ажил хэрэгт учрах аливаа асуудлыг хялбархан давна гэсэн үг. Хэрвээ үдэшлэг дээр та баяр хөөртэй байвал амьдрал танд сайн сайхан талаа удахгүй харуулна гэсэн үг.

Үзэм – таны сэтгэл санаа хямрах, итгэл найдвар нурахын тэмдэг. Үеэл – Үеэл ах дүүгээ зүүдлэх нь сэтгэл хямрахын дохио. Танй амьдралд гунигт явдал тохиолдож болзошгүй.

Үер – Үерт автсан хот буюу суурин газрыг зүүдлэвэл ихээхэн аюул занал бүхий байгалийн гамшгийг илтгэнэ. Үерт автан хөвж яваа хүмүүсийг зүүдлэвэл хохирол гутрал, амьдралд итгэл алдрахын илрэл. Тунгалаг усанд эзлэгдсэн уужим цэлгэр талбайг зүүдлэвэл хувь тавилантай тэмцсэний эцэст санасандаа хүрч, амар амгаланг олно.

Үнэр – Сайхан үнэр үнэртэж байна гэж зүүдлэвэл гоо үзэсгэлэнтэй эм хүн танд мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Үндэс – Модны буюу ургамлын үндэс зүүдлэвэл өөдлөн дэвжинэ.

Үнэт эдлэл – Баян чинээлэг болж, сэтгэл хангалууна байна.

Үр тариа – Зугаа цэнгэл, баяр хөөрийг илтгэнэ.

 

Үүд – Үүдээр орж байна гэж зүүдлэвэл гүтгэгчдээс зайлж чадахгүй. Багын орон гэрийнхээ үүдээр орж байна гэж зүүдлэвэл хамгийн сайн, аз завшааныг илтгэнэ.Үүдээр орж гарч буй хүмүүсийг харж байна гэж зүүдлэвэл ажил хэргээ цэгцлэхэд амаргүй байна гэсэн үг.

Үүл – Хар үүл зүүдлэвэл ажилдаа түүртэж байгаагийн шинж. Борооны үүл зүүдлэвэл өвчин зүдгүүрийг илэрхийлнэ. Цавцгар цагаан үүл зүүдлэвэл удахгүй амжилтанд хүрнэ.

Үүр – Шувууны үүр харж байна гэж зүүдлэвэл ашигтай ажиллагаанд оролцоно. Залуу эмэгтэйн хувьд энэ зүүд орон гэрээ солихын тэмдэг. Хоосон үүр зүүдлэвэл найзаасаа хагацаж гуниглана. Өндгөө дарсан шувуу бүхий үүр зүүдлэгдвэл гэр бүлийн амьдрал аз жаргалтай байна. Цагаан өндөгнүүдээр дүүрэн үүр зүүдлэвэл ажлын эхлэл амжилттай, ашигтай аялал.

Үүр цайх – Гарцгүй санагдаж байсан хэцүү нөхцөл байдалд гэрэл гэгээ харагдана.Үсээ самнах – Ажил алба тань бүтэлгүйтэх ба гол буруутан нь тань ажлын арга барил, буруу зохион байгуулалт байна.

Үхэх – Үхэж байна гэж зүүдлэвэл та өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй улмаас маш хүнд байдалд орно.

Хаалга – Орж байна гэж зүүдлэвэл та таагүй мэдээ авна. Ажил хэргийн хүрээнд алдаа гаргаж болзошгүйг анхаар. Хаалттай хаалга зүүдлэвэл учраад буй саад бэрхшээлийг давж гарч чадахгүй.

Хавар – Хавар ирлээ гэж зүүдлэвэл ажил үйлс бүтэмжтэй өрнөж, найз нөхдөөсөө дэмжлэг авна. Эрт хавар болж байна, эсвэл хаврын улирал оройтон ирж байна гэж зүүдлэвэл сэтгэл зовоосон асуудлууд гарна, үгүй бол алдагдалд орно.

Хавх – Хавх тавьж байна гэж зүүдлэвэл зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Харин та зүүдэндээ хавханд орчихсон бол таны дайснууд ялна гэсэн үг. Хэрвээ хэн нэгнийг хавхдан баривал дурын ажилдаа амжилт олно. Хоосон хавх зүүдлэвэл ойрын ирээдүйд азгүйтэж болзошгүй.

Хадаас – Хэрүүл маргаанд орооцолдож болзошгүй. Эмэгтэй хүн хадаас хадаж байна гэж зүүдлэвэл тэр өрсөлдөгчөө ялна гэсэн үг. Харин хадаас хадаж байгаад хуруугаа цохичихлоо гэж зүүдлэвэл хэцүү байдалд орно.

Хад чулуу – Хад чулуурхаг газраар явж байна гэж зүүдлэвэл ойрын ирээдүйд танд хүндрэл бэрхшээл тулгарч болзошгүй.

Хайрцаг – Эд бараа бүхий хайрцаг онгойлгож байна гэж зүүдлэвэл хол газар аялах, хэмжээлшгүй их ашиг олохыг илэрхийлнэ. Харин хайрцаг хоосон бол ажил алба бүтэлгүйтэнэ. Дүүрэн мөнгөтэй хайрцаг зүүдлэвэл таатай амралтыг илтгэнэ.

Хайч – Амраг хосууд хэрүүлтэй байхын тэмдэг. Ажил хэргийн тухайд тодорхойгүй, бүрхэг байдал ноёрхоно. Хайч хугалж байна гэж зүүдлэвэл та сэтгэлд нийцгүй даалгавраас зайлсхийж байгаагийн тэмдэг. Харин хугархай хайчзүүдлэвэл та өөрийн хувиа хичээсэн зангаас болж, найз нөхдөөсөө хагацаж болзошгүйг анхааруулж байгаа хэрэг.

Халуун шил – Халуунаа үзэж байна гэж зүүдлэвэл ажил төрөл тань бүтэл муутай, гэр оронд таарамжгүй байгаа хэрэг.

Халим загас – Аюултай, хүчтэй дайсан ойр байна. Хэрвээ та халиманд хөөгдөж байвал сэтгэл санааны хямралд хүргэх маш том таагүй явдал хүлээж байна. Харин үхсэн халим зүүдлэвэл сэтгэл зовоох зүйлгүй боллоо гэсэн үг.

Халгай – Та халгайн дундуур явж байна гэж зүүдлэвэл амжилтанд хүрнэ. Харин түлэгдэж байна гэж зүүдлэвэл та өөртөө сэтгэл дундуур байснаар бусдыг ч гомдооно.

Хамба хилэн – Ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байна. Хэрвээ хамба хилэн хувцасөмссөнөөр өөрийгөө зүүдлэвэл удахгүй нэр алдрыг олно.

Хамгаалах – та шүүх дээр хэн нэгний ашиг сонирхлыг хамгаалж байна гэж зүүдлэвэл өөрийн ашиг сонирхолыг ирээдүйд хамгаална гэсэн үг. Хамар –ӨӨрийнхөө хамрыг харж байна гэж зүүдлэвэл эхэлсэн ажлаа заавал дуусгана. Жижиг хамар зүүдлэвэл ажил төрөл бүтэл муутай байна. Хамраар цус гарч байна гэж зүүдлэвэл азгүй явдал тохионо.

Ханилах – Залуу эмэгтэй өвгөнтэй ханилж байна гэж зүүдлэвэл өвчин зовлон, таагүй явдал учрана.

Ханиад – Төлөвлөгөө тань саад бэрхшээлтэй тулгарна, харин шалтгаан нь ойр дотны хэн нэгний өвчин байна гэсэн үг.

Хахууль – хэн нэгэн танд авахыг санал болгож байна гэж зүүдлэвэл сайн ашиг орлого олно. Хэн нэгэнд хахууль өгч байгааг харж байна гэж зүүдлэвэл та хэт чалчаа зангаасаа болоод эргэн тойрныхоо хүмүүсийн итгэл найдварыг алдана. Хар дарсан зүүд – гэдэс дотроо цувуулж үхсэн хүн зүүдлэвэл мөнгөтэй холбоотой.

Харь хүн – Таны сэтгэлд нийцтэй сайхан харь хүн харж байна гэж зүүдлэвэл ирээдүйд бие эрүүл, ажил төрөл бүтэмжтэй байна. Хэрвээ тааламжгүй бол таагүй нөхцөл байдлыг илэрхийлнэ. Өөрийгөө харь хүн болжээ гэж зүүдлэвээс үнэнч нөхдийг илэрхийлнэ.

Харш – Харинд байна гэж зүүдлэвэл та хүссэнээрээ амьдрах боломжийг олгохуйц мөнгөтэй болно. Харин мөлхөө ургамалд бүрхэгдсэн харш зүүдлэвэл та их мөрөөдөмтгий, романтик хүн юм.

Хатан хаан – Гоо үзэсгэлэн төгс, инээмсэглэж буй хатан хааныг зүүдлэвэл худалдаа наймайндаа азтай байхын илрэл.

Хатгамал – эмэгтэй хүн хатгамал хийж байна гэж зүүдлэвэл хүмүүс түүний сайн сайхан чанаруудыг олж харан гэсэн үг. Эхнэртэй эрийн хувьд энэ зүүд сайны тэмдэг, тэр удахгүй хүүхэдтэй болно.

Хатгуурт хорхой – Ямар нэгэн хорхойд хатгуулж байна гэж зүүдлэвэл азгүйтэнэ.

Хатиг – Идээн гоожиж буй хатиг зүүдлэвэл ойрын үед танд таагүй явдал тохионо. Харин та салж байна гэж зүүдлэвэл ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавих шаардлагатайг илтгэнэ.

Хашаа – Барьж байна гэж зүүдлэвэл амьдрал тань элбэг хангалуун, сайн сайхан болохын илрэл юм.

Хашгирах – танд хашгирч байгаа хүн зүүдлэгдвэл зугаа цэнгэл сайн юманд хүргэхгүйн тэмдэг. Гайхан хашгирч байгаа сонслоо гэж зүүдлэвэл та гэнэтийн тус дэмжлэгийг хүртэнэ. Хиам – Хийж байна гэж зүүдлэвэл таны бүхийл эхлэл амжилттай байна. Идэж байна гэж зүүдлэвэл та сэтгэлдээ нийцсэн орон гэртэй болно.

Хивс – Гоёмсог сайхан хивс зүүдлэвэл та хэзээ нэгэн цагт баян болох заяатай хүн гэсэн үг.

Хий – Хийд хордохоос айж байна гэж зүүдлэвэл үрэлгэн, хэнэггүй зангаасаа болоод таагүй нөхцөл байдалд орно гэсэн үг.

Хир буртаг – Хувцас тань бохир хиртэй болжээ гэж зүүдлэвэл нэр хүндээ алдаж болзошгүй. Хувцсаа цэвэрлэж байна гэж зүүдлэвэл дайснуудын өдөөн хатгалгаас зайлж чадна.

Хов жив – Хэрвээ та бусадтай нийлэн хов ярьж байна гэж зүүдлэвэл нөхцөл байдал сайнаасаа муу руу эргэхийн тэмдэг. Хэрвээ найз нөхөд тань таныг муулж байна гэж зүүдлэвэл хамт ажиллагсад болон хүүхдүүд сэтгэл зовооно.

Хог новш – та ажлаа дутуу хийгээд хийгээд байна.

Хоолой – эрүүл сайхан байна гэж зүүдлэвэл ажил бүтэмжтэй байна. Өвджээ гэж зүүдлэвэл та найзыгаа буруу үнэлснээс сэтгэл зовоох нөхцөл үүднэ.

Хонь – Маш сайн. Хэрвээ та тайван идээшлэж байгаа хонь зүүдлэвэл удахгүй ихээхэн нэр нөлөө бүхий найз нөхөдтэй болж, мөнгө санхүүгийн байдлаа өөд татаж чадна.

Хонины гулууз – Хонины түүхий мах зүүдлэгдэх нь ихэнхдээ өвчинтэй холбоотой байдаг. Унаж бэртэж болзошгүй.

Хонх – Хонхны дуу зүүдэндээ сонсвол ойр дотны хүмүүст таагүй явдал тохиолдоно. Чихэнд чимэгтэй хонхон ая сонсвол тэмцсээр амжилтанд хүрнэ.

Хожуул – Модны хожуул зүүдлэвэл та аливаа хүндрэл бэрхшээлийг зориг төгөлдөр даван туулсаар амжилт бүтээлийг олно.

Хогийн шүүр – Та өөрийгөө шүүр барьснаар, эсвэл хог шүүрдэж байгаагаар зүүдлэвэл хов живны бай болох боловч тэр бүгдийг үл тоомсорлоно. Хэн нэгэнд шүүр өгч байна гэж зүүдлэвэл та хариуцлагаас зугатан өөр хүн үүрүүлэхийг оролдоно гэсэн үг.

Хонжворт сугалаа – Алдагдал, үрлэг зарлага.

Хоригдол – Хоригдлуудыг зүүдлэх нь зовлон гутрал, бүтэлгүй явдал, гунигтай мэдээг илтгэнэ. Харин өөрөө хоригдол болжээ гэж зүүдлэвэл ямар нэгэн ажлын төлөө сэтгэл зовнихын тэмдэг.

Хот – тэртээд харагдаж буй хотыг зүүдлэвэл аз сорино. Хотруу орлоо гэж зүүдлэвэл тааламжтай сайхан явдал тохионо. Олон барилга байшинтай хотүзвэл ер бусын сонин явдал тохиолдоно.

Хөвөн – Гунигтай мэдээ авна.

Хөгжим – Таагүй хөгжмийн ая сонсвол дайсан тань ирнэ. Аялгуут сайхан хөгжим сэтгэл зүрх амирлахыг илэрхийлнэ.

Хөзөр – Харж байвал бусдын тэнэглэлийг үзэх. Хөзөр хольж байна гэж зүүдлэвэл багагүй асуудал үүснэ. Хөзөр тоолж байвал амжилт олно.

Хөлдөх даарах – Ихээхэн хэмжээний хөрөнгө өвлөж авна.

Хөл – Угааж байвал аялалд явна. Хөлгүй болжээ гэж зүүдлэвэл ажил албандаа амжилт олно. Хөлөө галд хийлээ гэж зүүдлэвэл гэр бүлийн хэрүүл маргаан зогсоно.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!