Стивен Сигалд ОХУ-ын иргэний паспортыг Путин өөрөө гардуулж өглөө

🕔 2016/11/26 17:31

Стивен Сигалд ОХУ-ын иргэний паспортыг Путин өөрөө гардуулж өглөө

 

Өчигдөр буюу Баасан гарагт ОХУ-ын иргэний паспортыг Холливүүдын жүжигчин Стивен Сигалд ерөнхийлөгч Владимир Путин өөрөө гардуулж өгчээ.

 

Кремльд Стивен Сигалыг хүлээж авсан Путин энэхүү үйл явдлыг ОХУ-АНУ-ын харилцааг сайжруулахад бага ч гэсэн хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Энэ сарын эхээр Владимир Путин Сигалыг Оросын иргэн болгох зарлигт гарын үсэг зурсан юм.

Стивен Сигал нь өөрийгөө Оросоос гаралтай Монгол угсааны хүний үр удам гэж ярьдаг. Тэрээр 1990-ээд оны үед Москвад "Холливүүдын ертөнц" нэртэй ресторан нээж байжээ.

Эх сурвалж: Russia Today

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!