Үнэртэнг биеийн аль хэсэгт түрхвэл хамгийн сайн тархах вэ?

🕔 2016/11/04 09:06

Үнэртэнг биеийн аль хэсэгт түрхвэл хамгийн сайн тархах вэ?

 

Хүмүүс ихэнхдээ үнэртэнг хүзүү болон гарын бугуйндаа түрхдэг. Тэгвэл үнэртний эксперт биеийн аль хэсэгт түрхвэл хамгийн сайн тархдаг болохыг зөвлөсөн байна.

Такасаго үнэртэн үйлдвэрлэгч компанийн ахлах мэргэжилтэн Стивен Клайсс хүйсний нүх бол хамгийн сайн үнэр тараагч цэг гэж зөвлөжээ.

Байгалиасаа хүйсний нүх бол биеийн дулааныг цацруулагч төв цэг тул хэдхэн дусал үнэртэн түрхэхэд бусад хэсэгт түрхсэнээс илүү үр дүнтэй байдаг гэсэн байна.

Тэрээр бас үсэнд түрхвэл үнэр илүү удаан хадгалагдаж, явах бүрт үсний ширхэгүүд нь орчиндоо "үнэр үлдээж” байдгийг хэлжээ.

Гэхдээ энэ арга нь байнга хэрэглэвэл үсийг хуурайшуулах эрсдэлтэйг анхааруулсан байна.

Эх сурвалж: Independent

Р.ТӨМӨР, IKON.MN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!