Ираны 1000 гаруй цэрэг Сирид амиа алджээ

🕔 2016/11/23 13:01

 

ТЕГЕРАН. /Anadolu/. Таван жилийн өмнө Иран улс Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадад дэмжлэг үзүүлэх зорилгоор тус улсад дэгдсэн иргэний дайнд оролцож эхэлсэн цагаас хойш Ираны 1000 гаруй цэрэг амиа алдсан байна. 
 
Одоогийн байдлаар амиа алдсан иранчуудын тоо 1000-гаас даваад байна гэж Ираны Амиа алдсан болон ахмад дайчдын асуудал эрхэлсэн сангийн захирал Мохамед Али Шахиди Махаллати мэдэгдэв. Тус сан нь амиа алдсан дайчдын ар гэрийнхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.
Махаллати дөрвөн сарын өмнө мэдэгдэхдээ, Сирид амиа алдсан иранчуудын тоо 400-д хүрсэн гэж байсан бол өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд энэ тоо 1000 гаруйд хүрч, эрс нэмэгджээ.
 
Ираны шиитүүд Асадын Засгийн газрыг тууштай дэмждэг бөгөөд 2011 оны эхээр Сирийн Засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш тус улсын сөрөг хүчнийхэнтэй дайтсаар байна.
 
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Ираны цэргүүд Ливаны шиитүүдийн "Хезболла” бүлэглэлтэй хамтран Сирийн сөрөг хүчнийхэнтэй тулалдсаар байгаа юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!