Мөргөл үйлдэж байсан 10 хүн амиа алджээ

🕔 2016/11/02 10:18

Мөргөл үйлдэж байсан 10 хүн амиа алджээ

 

Бразилийн хойд хэсэгт байрлах Токантинс мужийн Санта Мария хотноо 10 хүн амиа алдсан талаар "CNN” агентлаг мэдээллээ.

 

Эдгээр иргэд хонгил дотор шашны зан үйл үйлдэж байсан талаар гэрчүүд мэдээлжээ. Одоогоор тэд ямар төрлийн зан үйл үйлдэж байсан нь тодорхойгүй байгаа юм.

 

Тэднийг хонгил дотор орох үед гэнэт нуранги үүссэн аж. Цагдаагийнхан шуурхай ажиллаж  хонгил дотор гацаад байсан 50 гаруй хүнийг аварч, эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Тэдний дөрөв нь хүндээр гэмтсэн байна.

 

Тэд гэгээтнүүдийн өдрийг тэмдэглэн лаа өргөж, залбирал үйлдэж байсан хэмээн цагдаагийнханд мэдэгдсэн аж.  Ослын шалтгааныг тодруулаагүй байгаа талаар хотын Цагдаагийн газраас мэдээлэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!