А.Сүхбат: Г.Мандахнаран би чамайг сайн барилдаарай гээд нэг азарга өгсөн, дургүй хүргээд байвал буцаагаад авъя

🕔 2016/11/21 15:21
 

А.Сүхбат: Г.Мандахнаран би чамайг сайн барилдаарай гээд нэг азарга өгсөн, дургүй хүргээд байвал буцаагаад авъя

 


Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ) өнгөрсөн бямба гарагт дуулиан шуугиантайхан хуралдлаа. Гэвч тус өргөтгөсөн хуралдаанд Рио2016 олимпийн наадамд оролцсон тамирчин, дасгалжуулагчдыг оролцуулахгүй гэх шийдвэрийг Чөлөөт бөхийн холбооноос гаргаж нэлээд маргаан дэгдээсэн. Тус хуралдааны үеэр дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар холбооны удирдлагуудтайгаа уулзсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч А.Сүхбат "Рио"-гийн олимпт зодоглосон Г.Мандахнаранд хандан "Ноднин би чамайг сайн барилдаарай гээд нэг азарга өгсөн. Дургүй хүргээд байвал буцаагаад авъя. Одоо бол 60 сая төгрөг хүрнэ” хэмээн ширүүхэн хэлсэн байна.

Мөн үүнээс гадна  "Цогтбаяраа чамайг ядарсан үед чинь би мөнгө өгч байсныг мартаагүй биз дээ” хэмээн хэлсэн байна.

Нэлээд бухимдсан А.Сүхбат  аварга "Ер нь би танай чөлөөт бөхийн холбооноос холдож зайлаад санааг чинь амраагаад өгье" гэж хашгираад хурлаа хаян гарч явсан байна. 

Эх сурвалж: http://chuhal.mn/r/14702

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!