ДУНДГОВЬ, ӨМНӨГОВИЙН ЗАМ ДАГУУ АДУУ, ТЭМЭЭ ДАЙРУУЛСААР БАЙНА

🕔 2016/11/14 17:15
Дундговь аймгийн Хулд сумаас хойш 5 км-ийн зайд засмал зам дагуу 3 тэмээ, 1 адуу дайруулсан шинж тэмдэгтэй олджээ. Адууны хойд хоёр хөл нь хугарсан, ташаан дээрх арьс нь хууларч, язарсан байв.

 

Эдгээр бод малыг "Том” машинууд их дайрдаг. Адуу ч гэлтгүй үхэр, ямааг ч дайрчихдаг юм гэж нутгийн малчид ярьж байлаа. ЗХД-ийн 23.7 дугаар зүйлд малыг засмал зам руу 50 метрээс дотогш оруулахыг хориглосон заалт байдаг. Гэтэл замаас 50 метрт тор татаагүй мөртлөө ийм хууль гаргаж, тэрийг нь малчид хэрэгжүүлэх эсэх нь эргэлзээтэй.

Монголчууд тэр бүр бод малыг дагаж хариулаад байдаггүй. Эцэст нь энэ хуулиар бол эзэнгүй идээшилж яваад дайруулсан мал, малчин хоёр хохирч байгаа юм. Харин жолооч нар хэлэхдээ шөнө жолоо барьж байхад гэнэт л урд гараад ирдэг. Ер нь малчид малаа аль болох зам дагуу хонуулахгүй буцааж, хариулж байвал ийм асуудал гарахгүй гэсэн юм. Мөн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт 2 адуу дайруулсан байлаа.

Мөн хариулагагүй мал засмал зам дээр дайрагдах юм бол жолооч буруутахгүй байхаар дүрэмд бичигдсэн байдаг ба дүрэмд малыг хариулах, туух тухай заасан байдаг байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!