ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Херсон мужийг Орост нэгтгэх тухай санал асуулгыг хойшлуулжээ
🕔 2022/09/06 17:21
Украины өмнөд нутгийн Херсон мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар хойшлуулжээ. “Аюулгүй байдлын нөхцөл байдлын улмаас санал асуулгыг түр хойшлуулж байна” гэж Оросын талын томилсон захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов мэдээлсэн байна. Түүний хэлснээр, Украины тал их буугаар галласны улмаас Херсоны гол гүүрээр зорчих боломжгүй болсон байна.
Украин болон тус улсын Барууны холбоотнууд Херсон болон бусад бүсэд явуулахаар төлөвлөж буй бүх нийтийн санал асуулгыг эрс шүүмжилж байгаа юм. Үүний зэрэгцээ Украины цэргийнхэн Херсоны төвөөс хойд зүгт 167 км зайд орших Высокополье хэмээх жижиг тосгоны эргүүлэн хяналтдаа авсан гэдгээ мэдэгджээ. Нэгэн гэрэл зургаас үзэхэд дайн эхлэхээс өмнө 4000 орчим оршин суугчтай байсан тосгонд цэргүүд Украины далбааг мандуулж буй бололтой байгаа нь харагдсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Тамгын газрын орлогч дарга Кирилл Тимошенкогийн “Facebook” хуудсанд нийтэлсэн уг зургийн тайлбарт “Высокополье, Херсон муж. Украин. Өнөөдөр.” гэж бичсэн байжээ. Мөн В.Зеленский Украины цэргүүд өмнөд нутгийн хоёр “хүн ам суурьшсан төв”-ийг эргүүлэн хяналтдаа авсан гэж мэдэгдсэн ч ямар газар болохыг тодорхой дурдаагүй байна. Орос улс Херсон болон ихэнх хэсгийг нь хяналтдаа оруулаад байгаа өмнөд нутгийн Запорожье мужид бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа аж. К.Стремоусов Оросын төрийн мэдлийн телевизээр мэдээлэл өгөхдөө, Херсоны Антоновскийн гүүр Украины бөмбөгдөлтийн улмаас тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрөх боломжгүй болтлоо сүйдсэн гэжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!