ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг ирэх сард сонгоно
🕔 2025/03/05 13:40

Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны зөвлөлийн хурал өчигдөр/2025.03.03/ нийт 15 гишүүнээс М.Болд, С.Жаргалсайхан, Б.Гантиг, Ч.Мөнхзул, Д.Нанжид, С.Гантөр, М.Баярмагнай, С.Пүрэвсүх, Л.Наранбаатар, Б.Энхжин, А.Ганбаатар, И.Сарангэрэл нарын 12 гишүүний ирцтэйгээр боллоо.
Зөвлөлийн хурлаар МХБХ-ны ээлжит бус Их Хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 3-нд товлосноор тухайн өдөр холбооны Ерөнхийлөгчийн сонгууль болон Зөвлөлийн хоёр гишүүнийг шинээр сонгох аж.
Үүнээс хэд хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 24-ны өдөр гаргасан тус холбооны мэдэгдэлд"Сүүлийн үед МХБХ-нд үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан ашиг хонжоо хайгч цөөн хүмүүс Зөвлөлийн гишүүдэд зохион байгуулалттайгаар аливаа шахалт дарамт, сүрдүүлгийг үзүүлэх гэсэн бусармаг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү шударга бус зүйлээс МХБХ-ны гишүүдээ ч, Зөвлөлийн гишүүдээ ч хамгаалахаа мэдэгдэж байна.
Аливаа байгууллага алдаа оноотой ажиллаж, түүнийгээ засч залруулан үйл ажиллагаагаа улам сайжруулж байдаг нь зүй ёсны хөгжлийн нэгэн хэсэг юм. МХБХ-ны өмнө тулгарсан хэсэг зуурын асуудлыг дэвэргэн, тулгарсан асуудлыг улс төрийн сонирхолд ашиглахаар улайран зүтгэж буй цөөн хүний ятгалгад автаж, эсвэл бодит учрыг олохгүйгээр аялдан дагалдахгүй байхыг та бүхнээсээ хүсье.
МХБХ-ны Гишүүн байгууллага чамгүй олон бэлтгэлийг хангаж, Азийн хөлбөмбөгийн түвшинд лицензтэй болдог. Хэдэн жилийн хөдөлмөр, хүчээ ийнхүү үргүй хоосон зарцуулахгүй байхыг уриалж байна.
Хэдхэн хоногийн өмнө ОУХБХ-ны Аудит ирж өргөн цар хүрээтэйгээр санхүүгийн шалгалтаа хийсэн бөгөөд дүгнэлт нь тун удахгүй гарч ирнэ. Ерөнхийлөгчийг сонгох Их хурлаа тун удахгүй зохион байгуулна. Гишүүн байгууллагууд маань бүрэн ирцтэйгээр оролцоно гэж итгэж байна" гэжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!