Охин үрээ хайрла

🕔 2016/10/11 17:23

 

Охин vрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин vрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бvv зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хvн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж vдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хvлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын vгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нvvрийг царайчилна

Насаараа уухгvй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгvй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлvvл
Насаараа сонсохгvй энхрий vгийг нялх багад нь гамнахгvй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин vрээ

Хvний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хvvхэн хонгор vрээ гарын алгандаа энхрийл
Хvй орчлонгийн жамтай тэнцvvлж тvvнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлvvлж тvvнээ хайрла

Vрийн эх болох гэж алтан заадал сална
Vvлэн хонгор vрээ тэнгэрийн мандалдаа эрхлvvл
Vйл нь дуусдаггvй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Vс гэзгээ цайтал eнeд шаналахыг нь болгоо

Зөөлөн булбарай хурууг нь зvv утастай шадарлуул
Зvйдэл оёдлын хорвоод охин vр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зvйр vгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин vр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагvй vгийг чинь
Анхны vр нь төрөөд vдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагvй нойрыг нь
Хонгор xvv нь төрөөд vvрийн жавраар ч хулжаана

Охин vрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгvй нэг уужирна

Охин vрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин vрээ хайрла
Vvл усаа хураадаг шиг хайрла
Охин vрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин vрээ хайрла
Ус загасаа цэнгvvлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу vгийг ханатлаа vр чинь сонсоно
Хавраас намар хvртэл төрхөмдөө очиж хэлэх vv?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг vгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж тeрсeн юм охин vрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгvй, эргэж та нарыг хайрлахгvй
Эргvvлэгт орчлон харин охин vрийг чинь хайрлахгvй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгvй

Vндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Vvн лvгээ адил санаж охин vрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин vрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно

Хөөрхий тvvнийг нялхад нь жаргаа
Хvvрнэн сургаад яах вэ дээ орчлон тvvний багш юм
Хvний л гарт очих бvсгvй тvvнийг энхрийл
Хvний л эрхэнд жаргах охин vрээ хайрла

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!