Дундговийн Засаг даргаар томилогдсон С.Мөнхчулуун 285 сая төгрөгийн автомашинтай, 201 саяын ХАДГАЛАМЖТАЙ

🕔 2024/10/22 21:30

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Дундговь аймагт МАН ялалт байгуулсан тул ийнхүү Засаг даргаа намаасаа шууд томилохоор болсон байна.
Тиймээс аймгийн Засаг даргаар С.Мөнхчулууныг томилохоор болжээ.
Түүний хувьд 2022 – 2023 онд ШӨХТГ-ын дарга, 2023 оноос Эрдэнэс Монгол компанийн ТУЗ-ийн  дэргэдэх дотоод аудитын албаны ерөнхий аудитороор ажиллаж байсан билээ.
Тэгвэл улиран ажиллахаар сонгогдсон С.Мөнхчулууны АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “87 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 62 сая хэмээн мэдүүлжээ. 
Мөн 340 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц,  2 зуслангийн байшинтай,  орон сууцтай,  285 сая төгрөгийн  үнэ бүхий Toyota, Land Cruiser 200, Toyota, Harrier маркийн  2 машинтай, 20  сая төгрөгөөр үнэлэгдэх малтай , 40 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 газартай,  101  сая төгрөгийн үнэт эдлэлтэй  хэмээн мэдүүлсэн байна.
Мөн 201 сая төгрөгийн хадагламжтай бөгөөд 40 сая төгрөгийн зээлтэй байна.

https://www.arslan.mn/politics/party/659710.shtml

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!