Хөгжилд тэмүүлсэн хүнд үйлдвэр

🕔 2024/09/02 12:49
    08-р сарын 20-ны өдөр "Гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хилийн аялал - Хармөрөн мужтай танилцахуй" хэвлэл мэдээллийн нэгдсэн сурвалжлах баг "Харбины цахилгаан машин механикийн үйлдвэр"-тэй танилцав.Том гүрний шинэ эриний чухал тоног төхөөрөмжийн хүнд үйлдвэрийг өөрийн биеэр үзэн танилцна гэдэг сэтгүүлчдэд их аз тохиол байлаа.
Хятад улсын томоохон болон дунд оврын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг гол үйлдвэр. Гол бүтээгдэхүүнд гидравлик турбин, гидрогенератор, уурын турбин генератор, салхин турбин, цахилгаан станцын удирдлагын төхөөрөмж, гулсах холхивч зэрэг багтадаг.
    Бүтээгдэхүүнээ Хятад орон даяар түгээж, АНУ, Канад, Япон, Энэтхэг, Бразил, Орос зэрэг 34 оронд экспортлодог. Тус компани нь АНУ-ын GE, Францын Alstom, Швейцарийн ABB, Германы Siemens, Японы Hitachi зэрэг 12 орны 30 гаруй компанитай төслийн хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод байна. Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд тус компани бие даасан хөгжил, импортын техник технологийг хослуулан тууштай баримталж, Хятад улсын эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн түүхэнд тоо томшгүй олон "анхныг" бий болгож, эх орныхоо цахилгаан эрчим хүчний салбарын хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан юм. 
Зохиогч:
З.ГЭГЭЭНТУЯА, С.САРАНЧИМЭГ
Найруулагч:
С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:
Солонго Мэдээллийн Төв

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!