Даланзадгадаас Мандалговь чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

🕔 2024/08/10 10:11

Үргэлжлэн орж байгаа усархаг борооны улмаас Даланзадгадаас Мандалговь чиглэлийн автозамын зорчих хэсэг усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн тул аймгийн Онцгой Комиссын шийдвэрээр 2024 оны 8-р сарын 9-ний өдрийн 15:00 цагаас 8-р сарын 10-ны өглөөний 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө буюу наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дорноговь, Сүхбаатарын утгаар ахиухан хэмжээний усархаг бороо, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговийн нутгаар их бороо орох тул цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах, тухайн чиглэлүүдэд хол замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!