Замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

🕔 2020/05/15 13:20

Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны тавдугаар сарын 15-ны 10.00 цагаас орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. 5 дугаар сарын 15-17-нд салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүртэл ширүүсч, онц хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээлсэн. Тиймээс цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сайн сурталчилж, иргэдэд хүргэхийг үүрэг болгоод байна. Дундговь аймгийн нийт нутгаар одоо 11-15 м/с салхитай, шороон шуурга шуурч байна. Шуурга өнөө өглөөний 06.00 цагаас эхэлсэн бөгөөд үдээс хойш салхины хурд, хүч нэмэгдэхийг УЦОШТ-өөс анхаарууллаа.  

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!