Дундговь аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд Б.Насанжаргалын хүрэн халзан түрүүллээ

🕔 2024/07/22 18:57

Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймаг байгуулагдсаны 82 жил, Сайнцагаан сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 22 морь уралдаж, барианд орлоо. 
Түрүү магнайд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Батмөнхийн Насанжаргалын хүрэн халзан, Аман хүзүүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Аймгийн алдарт уяач Бат-Очирын Өлзийбаярын хүрэн халзан , Гуравт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ёндонгийн Эрдэнэбатын зээрд, Дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Аймгийн алдарт уяач Байгалийн Азбаярын хүрэн халзан, Айргийн тавд Дундговь аймгийн Хулд сум Саадоржийн Батжаргалын шарга тус тус орж наадамчин олноо баясгалаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!