Хурдан хязаалангийн уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Б.Чинзоригийн хээр үрээ түрүүллээ

🕔 2024/07/11 10:19

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд хурдан 256 хязаалан бүртгүүлснээс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Батсуурийн Чинзоригийн хээр үрээ түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүллээ.
Анхдагчдын өлгий Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Дамбын Хишигжаргалын Энхжингийн хурдан хээр үрээ аманхүзүүнд хурдалжээ.
Айргийн гуравт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн хурдан бор үрээ
Айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Эрдэнэсумын Билэгсүрэнгийн Гантулгын хурдан хээр үрээ
Айргийн тавд, Хэнтий аймгийн Норовлин сумын Нямноровын Мөнхийн цом халзан орлоо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!