Дундговь аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг эрсдэлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тушаал гаргаж, мөнгө завшжээ

🕔 2024/03/22 20:11

Эрсдэлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тушаал гаргаж, мөнгө завшсан ХЭРЭГ гарчээ.
Тодруулбал, Дундговь аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг эрсдэлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тушаал гаргаж, мөнгө завшжээ.
Дундговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Г, нягтлан С.Ц нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргаж,  хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөөс мөнгө гаргуулан давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
https://www.arslan.mn/social/local/655161.shtml

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!