БНСУ-д хүчингийн хэрэгт гурваас доошгүй жил хорих ял оноодог

🕔 2023/06/07 14:03

БНСУ-д хүчингийн хэрэгт гурваас доошгүй жил хорих ял оноодог

 

Монгол Улсын иргэн хүчингийн хэргээр Солонгос Улсын цагдаагийн газарт саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрээр орчуулагчаар ажиллаж байсан 20 настай, монгол эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдээд буй.

Хэрэв гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол тухайн улсын хуульд заасны дагуу шийтгэл хүлээнэ гэдгийг ГХЯ-наас мэдээлсэн юм. 

БНСУ-д бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хамгийн багадаа гурван жилийн хорих ял оноодог байна.

Тус улсын эрүүгийн гэмт хэргийн хуулийн 298 дугаар зүйлийн 299 дүгээрт зааснаар зааснаар бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн нь батлагдвал багадаа гурван жил хорих ялаар шийтгүүлнэ гэж заасан байдаг. Түүнчлэн хүчиндэх, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн тохиолдолд 10 жил оноодог аж. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!