Хятад, Узбекистан, Кыргызстан Оросыг тойруулж төмөр зам тавихаар тохиролцжээ

🕔 2023/05/24 11:41

Хятад, Узбекистан, Кыргызстан Оросыг тойруулж төмөр зам тавихаар тохиролцжээ

 

Европ руу ачаа тээвэрлэх төмөр замыг Оросыг тойруулан барихаар Хятад, Узбекистан, Кыргызстан улс тохиролцсон гэнэ. Энэ талаарх мэдээллийг "Эрх чөлөө" радио дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн намар Хятадын санал болгосон төслийг хэрэгжүүлэх дараагийн алхмуудын тухай баримт бичгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сианд болсон дээр хэмжээний уулзалтын үеэр талууд баталсан байна. Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жинпинь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Азийн таван орны төрийн тэргүүнтэй анх удаа биечлэн уулзсан юм. 

 

Европ руу хүрэх замыг 7-8 хоногооор товчлох, 500 км урттай төмөр замыг хоригт орсон Оросыг тойруулан барих бөгөөд Кыргызстаны Торугатын гарцаас эхлүүлэн, Жалап-Абад хүртэл хойд чиглэлд явуулж, улмаар Узбекистаны төмөр замын сүлжээтэй холбох аж. Тэндээс ээн чиглэлийг Турк хүртэл үргэлжлүүлж, эцсийн цэг нь Европын холбооны төмөр замын системтэй холбогдох гэнэ. Шинэ төмөр замаар жилд таван сая тонн ачаа тээвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. 

 

Энд дуулгахад, Сианд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жинпинь Казахстан, Тажикистан, Кыргызстан, Туркменистан, Узбекистаны төрийн тэргүүнүүдтэй уулзаж, улмаар санхүүгийн дэмжлэг "буцалтгүй тусламж" хэлбэрээр 26 тэрбум юань буюу 3,6 тэрбум долларын санхүүжилт өгнө гэж амалсны дээр, цэргийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавьжээ.

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/549649

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!