Монголд зугтаж ирсэн ӨМӨЗО-ны зохиолч тэрс үзэлтэн А.Лхамжавыг Хятадын цагдаа нар Улаанбаатараас баривчиллаа гэжээ

🕔 2023/05/18 17:00

Монголд зугтаж ирсэн ӨМӨЗО-ны зохиолч тэрс үзэлтэн А.Лхамжавыг Хятадын цагдаа нар Улаанбаатараас баривчиллаа гэжээ

 

АНУ-ын Эрх чөлөөт Ази (RFA) радио станцаас Хятадын Цагдаагийн газар Улаанбаатарт тусгай ажиллагаа явууллаа гэж мэдээллээ.

Мэдээнд "Монголд амьдарч байсан Өвөр Монголын зохиолч Ламжав Боржигиныг тавдугаар сарын 3-нд баривчилж, Хятадад аваачсан байна. Хэрэв энэ мэдээ үнэн бол дэлхийн улс орнуудад Хятадын Цагдаагийн газрын салбар ажиллаж байна гэсэн сүүлийн үеийн шуугиан улам нэмэгдэх болно. Зохиолч Боржигиныг Улаанбаатарт Хятадын тусгай албаны дөрвөн хүн хоёр машинтай ирж, баривчилжээ. Хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр түүнийг тэр өдөртөө Хятадад аваачиж, одоо Шилийн хотод хориж байгаа гэнэ” гэж бичжээ.

Боржигин зохиолч 2023 оны эхээр Монголд ирсэн, дөрөвдүгээр сард утсаар ярихад "Хятад руу буцмааргүй байна. Эрх чөлөөт оронд ном бичих хүсэлтэй” гэж ярьж байжээ.

https://dorgio.mn/p/145160

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!