Америк болон НАТО-гийн Украины дайны талаарх нууц баримт задарчээ

🕔 2023/04/25 15:04

Америк болон НАТО-гийн  Украины дайны талаарх нууц баримт задарчээ

 

Америк болон НАТО  Украины дайныг төлөвлөж буйг харуулсан нууц баримт бичиг задарчээ. Маш нууц гэж тэмдэглэсэн товч танилцуулгын слайдуудад  цэргүүдийн хүч чадал, зэвсгийн тээвэрлэлтийн хугацаа, сумны зарцуулалт зэрэг бусад мэдээлэл багтжээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр эдгээр файлууд олон нийтийн сүлжээнд гарсан бөгөөд эх сурвалж нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх "Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүдийг мэдэж байгаа бөгөөд асуудлыг хянаж байна" гэжээ.

"Маш нууц" гэж тэмдэглэгдсэн баримт бичигт байлдааны тодорхой төлөвлөгөөг тайлбарлаагүй ч энэ файлууд нь Орос, Украины цэргүүдийн  талаарх АНУ-ын тагнуулын үнэлгээ, сургалт, тоног төхөөрөмж нийлүүлэх хуваарь, цаг агаарын мэдээлэл, түүнчлэн АНУ-аас нийлүүлсэн HIMARS платформын сумны зардлын талаархи мэдээллийг агуулж байжээ.  Баримт бичгүүдийн нэг нь Донбасс, Запорожье, Херсон муж руу орох боломжтой хоёр замыг харуулжээ. Сөрөг довтолгоонууд хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа ч Украины хошууч генерал Кирило Буданов хоёр тал хэзээ нэгэн цагт "эцсийн” болон "шийдвэрлэх” тулалдаан хийнэ гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: RT.COM

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!