ДУНДГОВЬД ФЕЙСБҮҮК АШИГЛАН ЗАЛИЛАГЧ БҮЛЭГ ЭТГЭЭД ИЛЭРЧЭЭ

🕔 2019/04/18 19:38
Дундговьд Фейсбүүк ашиглан залилангийн хэрэг үйлдэгч бүлэг этгээд илэрсэн тухай тус аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдийн фейсбүүкийг ашиглан бусдаас мөнгө авч залилж байсан А, Л, Н, Д нарыг Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх этгээдүүд нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд тус аймгийн Сайнцагаан, Баянжаргалан, Адаацаг сумын иргэдийг залилж байсан нь одоогоор тогтоогдоод байна.
Иймд "Фэйсбүүкний чатаар найзуудаас чинь мөнгө зээлээч ” гэх мэдээлэл ирвэл заавал асууж тодруулж байхыг Дундговь аймгийн Цагдаагийн газраас иргэдэд анхааруулжээ.

ДУНДГОВЬД ФЕЙСБҮҮК АШИГЛАН ЗАЛИЛАГЧ БҮЛЭГ ЭТГЭЭД  ИЛЭРЧЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!