Залуу тэрбумтнуудын тоогоор Хятад хоёрдугаарт бичигджээ

🕔 2023/04/12 12:10

Залуу тэрбумтнуудын тоогоор Хятад хоёрдугаарт бичигджээ

 

Хятадын Hurun бизнес сэтгүүл 40-өөс доош насны тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ. Энэ сэтгүүлийн редакцийн мэдээлснээр, дэлхий даяар хөрөнгөө өөрсдөө олсон 59 залуу тэрбумтан байдаг гэнэ. 

 

Эдгээрийн 23 нь АНУ-д амьдардаг бол 18 тэрбумтан Хятадад амьдардаг аж. Дөчин нас хүрээгүй тэрбумтнуудын жагсаалтыг Мета копманийн ерөнхий захирал Марк Цукерберг тэргүүлсэн бол хоёрдугаарт, ТикТокийг эзэмшдэг ByteDance компанийг үүсгэн байгуулагч Жан Имин бичигджээ. Маркийн хөрөнгө 66 тэрбум доллар бол Жан Иминий хөрөнгө 36 тэрбум доллараар үнэлэгддэг аж.

 

Түүнчлэн энэ жагсаалтад хувцас үйлдвэрлэлийн Shein компанийг үүсгэн байгуулагч Крис Сюй, Genshin Impact хэмээх алдартай тоглоомыг бүтээгчид болох Цай Хаоюй, Лю Вэй, Ло Юйхао нар багтжээ. 

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/548612

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!