АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ

🕔 2022/11/18 13:42
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/21 гишүүн орны удирдагчдын хоёр өдрийн дээд хэмжээний Тайландын нийслэл Бангкок хотноо өнөөдөр эхэлнэ. Талууд худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зэрэг бүс нутгийн эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Дээд хэмжээний уулзалтыг Тайландын тал даргалж байгаа бөгөөд Япон, Орос, АНУ, Хятад тэргүүтэй орнуудын төлөөлөгчид оролцох юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг төлөөлөн дэд Ерөнхийлөгч Камала Харрис уулзалтад оролцоно. Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг Тэргүүн шадар сайд Андрей Белоусов төлөөлнө. 21 орны сайд нардээд хэмжээний уулзалтын өмнө холбогдох уулзалтуудыг хийсэн юм. Тайландын хувьд талуудыг нэгдсэн тохиролцоонд хүргэхийг зорьж байгаа бөгөөд эдийн засгийг өсгөх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхарга хэмжээнүүдийг хослуулан хэрэгжүүлэх шинэ зорилтуудыг дэвшүүлэхийг уриалж байна.

Үүнээс гадна АПЕК-ийн чуулга уулзалтыг зохион байгуулж буй газрын ойролцоо дээд хэмжээний уулзалтыг цуцлахыг уриалсан жагсаал өрнөж байна. Жагсагчид мөн Ерөнхий сайд Прают Чан-Очагчуулга уулзалтыг даргалагчийн албанаасаа буухыг,түүнчлэн хаант засаглалыг шинэчлэхийг шаардаж байгаа юм байна. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!