Си Зиньпин, Путинтэй уулзах санал гаргажээ

🕔 2018/07/05 15:18

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад энэ сарын 25-27 хооронд "БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах билээ.

Си Зиньпин, Путинтэй уулзах санал гаргажээ

Энэхүү уулзалтад дэлхийн 30 гаруй улсын төрийн тэргүүн, сайд нар оролцох юм.

Тэгвэл энэхүү уулзалтын үеэр БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт зохион байгуулагдаж магадгүй талаар өнөөдөр Бээжингийн талаас мэдээллээ.

 БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин "БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах олон боломж гарна гэдэгт итгэлтэй байна. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцах бодолтой байгаа. Путинтэй найрсаг, дотно харилцаатай байх нь хоёр улсад тустай” хэмээн мэдэгджээ.

"ПУТИН-СИ нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах асуудлаар хоёр улс харилцан тохиролцоогүй буй” талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас уламжлав.

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/a/498661

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!