Тэгш ой нь тохиож буй аймгуудын наадам энэ сарын 22-ноос эхэлнэ

🕔 2022/07/18 12:29
Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь тэргүүтэй аймгуудын тэгш ой энэ жил тохиож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 
эдгээр аймгууд долдугаар сарын 22-31-ний хооронд тэгш ойгоо тэмдэглэж, бүсийн уралдааныг зохион байгуулахаар болсон.
Тухайлбал, Баянхонгор аймаг даншиг наадмаа 22, 23-нд, Өвөрхангай аймаг 25-27-нд, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар, Баянхонгор аймаг ойн баяр наадмаа 29-31-ний өдрүүдэд тэмдэглэх юм байна.
Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан 22-24-нд Хэнтий аймагт, баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт, төвийн бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт болно.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!