2021 оны зорилт, үйл ажиллагаа 90.8 хувьтай үнэлэгдэв

🕔 2022/02/15 14:29

 

 

2021 оны зорилт, үйл ажиллагаа 90.8 хувьтай үнэлэгдэв

 

Дундговь аймгийн Засаг даргын 2021 онд хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагааны хэрэгжилт 90.8 хувьтай үнэлэгджээ. Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж дээрх дүгнэлтийг гаргасан байна.

Өнгөрсөн онд тус аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас 46 зорилт, 177 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зорилтын хэрэгжилт 95.3 хувьтай, төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилт 86.4 хувьтай байна.

"Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээний нэг зорилт, долоон үйл ажиллагаа болонногоон хөгжлийн бодлогын хүрээний зургаан зорилт есөн ажил100 хувь, хүний хөгжлийн бодлогын 18 зорилт, 70 үйл ажиллагаа 85,2 хувь,эдийн засгийн бодлогын хүрээнд 10 зорилт, 47 ажил 88,3 хувь, засаглалын бодлогын хүрээний 9 зорилт, 33 үйл ажиллагаа 81,6 хувь,орон нутгийн хөгжлийн бодлогын 2 зорилт, 11 үйл ажиллагаа 77,2 хувьтай тус тус хэрэгжсэн байна.

Хэрэгжээгүй 1 зорилт, 20 үйл ажиллагаа байгаа ба тэдгээрийн 10 нь хөрөнгө санхүү, дөрөв нь цар тахлын улмаас, дөрөв нь харъяа дээд байгууллагаас хамаарч, хоёр нь цаг хугацаатай(статистик тоон үзүүлэлт хараахан гараагүй)холбоотойгоор хэрэгжээгүй байна.

 

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс төлөвлөгөөний хэрэгжилт удаашралтай байгаа бодлогын хүррээний хэлтсийн дарга нар, харьяа агентлагийн албан хаагчдад үнэлгээний үр дүнг танилцуулж, цаашид төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэл өгч, арга зүйгээр ханган ажилласан гэж тус хэлтсээс танилцуулсан юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!