Өндөршил сумын Ахмадын хороо "Улсын тэргүүний" анхан шатны байгууллагаар шалгарав

🕔 2022/01/18 14:14

 

 

Өндөршил сумын Ахмадын хороо "Улсын тэргүүний" анхан шатны байгууллагаар шалгарав

 

Дундговь аймгийн Өндөршил сумын Ахмадын хороо "Анхан шатны улсын тэргүүний Ахмадын хороо”-ын болзлыг биелүүлж, 2021 оны ажил үйлсээрээ улсын хэмжээнд шалгарлаа.

Тус Ахмадын хороо гишүүдийнхээ эрүүл мэндийг сайжруулах, идэвхтэй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжүүлэхэд анхаарч, ажлаараа аймагтаа 3 жил дараалан тэргүүлжээ.

 

Өнгөрсөн онд ”Өв соёлын өлгий нутгийн урчууд” гар урлалын үзэсгэлэн, "Манлай аав, Алтан хэлхээ” 3 үеийн уулзалт, "Угийн бичиг хөтлөх” сургалт зэрэг олон шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг тогтмолжуулан сумынхаа ахмадуудын талархлыг хүлээсэн байгууллага юм.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!