НҮБ талибуудад хэдэн сая доллар өгнө

🕔 2021/12/24 14:53

НҮБ талибуудад хэдэн сая доллар өгнө

 


Талибуудыг олон улсын алан хядагчдад тооцдог. Гэсэн ч тэд эв нэгдлийн байгууллага болох НҮБ-аас их хэмжээний мөнгө албан ёсоор авах гэж байна. Reuters агентлагийн мэдээлснээр НҮБ ойрын нэг жилийн хугацаанд Афганистаныг булаан эзэлсэн уг хөдөлгөөнд муугүй хэмжээний мөнгө өгөхөөр зэхжээ.
НҮБ "Талибан”-д нийт 6 сая доллар өгөхөөр төлөвлөж байна. Энэ мөнгийг Сиражуддин Хаккани тэргүүтэй Афганистаны ДХЯ-ны ажилтнуудад очих юм байна. Гэтэл Хаккани нь НҮБ төдийгүй Холбооны мөрдөх товчооныхон эрэн сурвалжилж байгаа хүн аж. Мөнгийг НҮБ-ын барилга, ажилтнуудыг хамгаалдаг цагдаа нарын цалин хөлсөнд өгөх юм байна. Учир нь энд 3500 орчим хүн НҮБ-д ажилладаг байна.
"НҮБ ажил олгогчийн хувьд ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах ёстой. Шаардлагатай болж нэмэлт хүч гаргах үүрэгтэй. Ялангуяа аюултай бүсэд ажиллаж байгаа ажилтнуудаа хамгаалах хэрэгтэй” хэмээн НҮБ-ын албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак мэдэгджээ.
Афганистаны Дотоод хэргийн сайд Сиражуддин Хаккани нь "Талибан”-ы удирдагчид дотроо хамгийн харгист тооцогддог бөгөөд олон цуст алан хядах ажиллагаа үйлдсэн түүхтэй. Энэ хүнийг барьсан хүнд Америкийн засаг захиргаа 10 сая доллар амлаж байгаа юм.
Эх сурвалж: KR

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!