Чинээлэг алдартнуудын харамч нарийн зангаа таниулсан хөгжилтэй тохиолдлууд

🕔 2021/12/23 13:59

Чинээлэг алдартнуудын харамч нарийн зангаа таниулсан хөгжилтэй тохиолдлууд

 

Баян хүн бүр өглөгч байдаггүй гэдгийг бидний танилцуулах гэж одууд батлах болов уу. Сая сая долларын орлого олж буй одууд заримдаа итгэмээргүй нарийн зангаа цайны мөнгө хямдралын купон зэрэг жижигхэн жишээнүүд дээр харуулдаг байна. Гэтэл үнэндээ тэдний дансанд нь хойноо зургаан тэгтэй мөнгө тогтмол байдаг гэнэ шүү.  Тэд мөнгөний үнэ цэнийг мэддэг болохоороо ийнхүү хамаагүй цацдаггүй бололтой.

1Питер Крауч (Peter Crouch)

 

Алдарт хөл бөмбөгчин Питер Крауч онгоцоор нисэхдээ энгийн ангилалд суухаас огт ичдэггүй гэнэ. Ихэнхдээ тэр ганцаараа аялдаг учир хамгийн энгийн, хямд гэсэн сонголтуудыг хийдэг.

 

Питер Крауч (Peter Crouch)

2Марк Цукерберг (Mark Zuckerberg)

 

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч тэрээр асар их хөрөнгөтэй ч 2012 онд Ром хотноо хэл амны бай болжээ. Тэрээр эхнэрийнхээ хамт ресторанд хооллож, хоолны амтыг магтаж байсан ч зөөгчид цайны мөнгө үлдээлгүй гарсан байна. Үүнээс гадна тэр буусан буудлынхаа зохион байгуулагчтай төлбөрт нь уух юмны мөнгийг нэмлээ хэмээн маргалдсан аж.

 

Марк Цукерберг (Mark Zuckerberg)

3Род Стюарт (Rod Stewart)

 

224 сая фунтийн хөрөнгөтэй дуучин эр өөрийн харамч байдлаараа алдартай.  Нэгэн удаа тэрээр өмнө нь хооллосон ресторандаа 16 км зам туулан эргэн очиж, захиалаагүй усныхаа мөнгийг буцааж авахаар нэхэмжилсэн байна. Ингээд тэрээр 4 фунтийг хэмнэж чадсан байна.

 

Род Стюарт (Rod Stewart)

4Пол Маккартни (Paul McCartney)

 

"Битлз"-ийн гишүүн Пол Маккартни 1 тэрбум фунтийн хөрөнгөтэй боловч бүхий л зүйл дээр хэмнэлт гаргадаг.  Нэгэн удаа эхнэрийнхээ төрсөн өдрөөр тэр гэртээ үдэшлэг зохион байгуулсан ч зочдыг уух зүйлтэйгээ ирээрэй хэмээн сануулжээ.

 

Пол Маккартни (Paul McCartney)

5Кайли Женнер (Kylie Jenner)

 

Үзэсгэлэнт тэрбумтан тэрээр мөн л хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах дургүй гэнэ.  Өнгөрсөн жил тэрээр 500 долларын оройн хоол идчихээд зөөгчид нь 20 долларын цайны мөнгө үлдээсэн байна.

 

Кайли Женнер (Kylie Jenner)

6Анна гүнж

 

Британийн хатан хааны охин болох Анна гүнж олон жилийн турш нэг л хувцсаа өмссөөр иржээ. Тэрээр 1981 онд Чарльз ханхүү болон Диана гүнжийн хуримын ёслол дээр өмссөн даашинзаа 2008 онд хэд хэдэн хуриман дээр дахин өмссөн байна.

 

Анна гүнж

7Эд Ширан (Ed Sheeran)

 

Дуучин залуу 220 сая фунтийн хөрөнгөтэй боловч мөнгө хэмнэхээс татгалздаггүй байна. Тэрээр Амазоноос тогтмол хямдралтай DVD авдаг аж.

 

Эд Ширан (Ed Sheeran)

8Шон Коннери (Sean Connery)

 

Жеймс Бондын дүрийг бүтээсэн Шон Коннери 2003 онд Нью-Йорк хотыг тойрон олон цагийн турш түүний "морин жолооч" хийсэн таксины жолоочид 3 фунтийн хөлс өгчээ.

 

Шон Коннери (Sean Connery)

9Ашер (Usher)

 

Дуучин Ашер илүү зардал гаргах дургүй тул нэгэн удаа цайны мөнгөний оронд гарын үсгээ үлдээжээ.

 

Ашер (Usher)

10Томми Күүпэр (Tommy Cooper)

 

Британийн жүжигчин тэрээр долоо хоногт 10000 фунтийн орлоготой ажилладаг байсан аж. Гэхдээ тэрээр таксины жолооч нарт дугтуйнд хийсэн нэг ширхэг дүрдэг цайг "миний эрүүл мэндийн төлөө уугаарай” гэсэн бичгийн хамтаар төлбөр болгон үлдээдэг байжээ.

 

Томми Күүпэр (Tommy Cooper)

11Леди Гага (Lady Gaga)

 

Леди Гагагийн хувьд хямдралын купоноор хэмнэлт хийх дуртай. Бүсгүйг хямдралын купон ашиглахад дэлгүүрт худалдан авалт хийж буй хүмүүс ихээхэн гайхаж хардаг хэмээн тэр ярьж байжээ.

 

Леди Гага (Lady Gaga)

12Мик Жаггер (Mick Jagger)

 

"Rolling Stones” хамтлагийн гоцлол дуучин, хөгжимчин Мик Жаггер 260 сая фунтын хөрөнгөтэй. Гэвч тэрээр Зул сарын баярын үеэр өөрийн ажилчиддаа цэцгийн сав бэлэглэж байсан гэнэ.

 

Мик Жаггер (Mick Jagger)
 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!