БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг түдгэлзүүлжээ

🕔 2021/09/09 18:40
 
 

БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг түдгэлзүүлжээ

 

Олон улсын олимпын хороо/ОУОХ/Токиогийн наадамд баг тамирчдаа илгээгүй тул БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг 2022 оны эцэс хүртэл түдгэлзүүлжээ. Ингэснээр БНАСАУ Бээжингийн өвлийн наадамд оролцох эрхгүй болж байна. Тус улс нь баг тамирчдаа "COVID-19” халдвараас хамгаалахын тулд Токиогийн наадамд оролцуулаагүй юм.

"БНАСАУ-ын Олимпын хороо эрхийг нь түдгэлзүүлсэн хугацаанд санхүүгийн тусламж хүлээн авахгүй” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах мэдэгджээ. Түүний мэдээлснээр, ОУОХ нь "Бээжин-2022” наадамд оролцох эрхтэй БНАСАУ-ын тамирчидтай холбоотой шийдвэр гаргах, тус улсын эрхийг түдгэлзүүлэх хугацааг эргэн харах эрхтэй ажээ. Үүнээс гадна Т.Бах Афганистаныг төлөөлөн Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцсон олимпын тав, паралимын хоёр тамирчны хэн нь ч нутаг буцаагүй гэдгийг батлан мэдэгдсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!