Сүүлийн 24 цагт Дорноговиос бусад аймагт халдвар бүртгэгдлээ

🕔 2021/06/25 16:32
 

Сүүлийн 24 цагт Дорноговиос бусад аймагт халдвар бүртгэгдлээ

 


Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр сүүлийн 24 цагт нийт Дорноговиос бусад аймагт коронавируст халдвар илэрсэн гэлээ. Дархан-Уул, Орхон, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймагт халдвар хамгийн эрчимтэй тархаж буй юм.Тодруулбал, сүүлийн 24 цагт илэрсэн халдварын тоо:
  • Дархан +150/1707
  • Орхон +131/2241
  • Говь-Алтай +84/1458
  • Баянхонгор +83/1732
  • Завхан +70/956
  • Дундговь +68/634
  • Хэнтий +65/933
  • Увсад +55/627
  • Булган +49/698
  • Өвөрхангай +42/1144
  • Сэлэнгэ +42/1076
  • Хөвсгөл +41/926
  • Ховд +36/592
  • Баян-Өлгийд +14/179
  • Архангай +29/1224
  • Дорнод +28/469
  • Төв +24/2499
  • Сүхбаатар +17/791
  • Говьсүмбэр +12/268
  • Дорноговь 0/74
Өчигдөр 2271 халдвар илэрсний Улаанбаатар хотод 1231, орон нутагт 1040 хүнээс халдвар илэрчээ.

Нийслэлд халдвар бага зэрэг буурч байгаа бол орон нутагт өсөж эхлээд байна. Дархлаажуулалт хожуу эхэлсэн тул Долоодугаар сарын дундуур буюу наадмын үеэр орон нутагт нөхцөл байдал хүндэрнэ гэдгийг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс анхааруулсан билээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!