ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
АНУ Оросын цахим халдлагад хариу өгнө гэв
🕔 2021/06/22 11:22
Оросын талаас Америкийн дэд бүтцүүдэд өгөх цахим халдлагад хариу өгнө гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгджээ.
"АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цахим халдлагуудыг бид хянаж, ийм халдлагад хариу өгөх эрхээ эдэлнэ гэдгийг онцолсон" хэмээн Жен Псаки Твиттер хуудсандаа бичсэн байна.
Псакигийн өгүүлснээр зургадугаар сарын 16-ны өдөр Женевт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр зохих сануулгыг Оросын талд өгсөн гэнэ. Харин Америкийн дэд бүтцэд хохирол учруулсан нөхцөлд Оросын ямар объектуудад хариу арга хэмжээ авах талаар тодорхой мэдээлээгүй бөгөөд энэ талаарх сэтгүүлчийн асуултад "Вашингтон төлөвлөж буй арга хэмжээнүүдээ зарладаггүй" хэмээн хариулжээ.
Женевт болсон дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэд бүтцийн 16 салбарын объектын жагсаалтыг Путинд өгсөн бөгөөд эдгээр объектууд руу цахим халдлага хийвэл хамгийн хатуу байдлаар хариу өгнө хэмээн анхааруулсан гэнэ.
Энд дуулгахад, тавдугаар сард Америкийн хий дамжуулах хоолойн оператор компани болох Colonial Pipeline руу хийсэн цахим халдлагын ард Оростой холбоотой хакерууд байгаа гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байлаа. Гэхдээ Цагаан ордон энэ мэдээллийг батлаагүй бөгөөд халдлагыг ямар нэг улс биш харин хакерчдын бүлэг үйлдсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Энн Нюбергер онцолж байв.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!