ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Хариу арга хэмжээ авах ажлын хэсэг Дэлгэрцогт суманд ажиллаж байна
🕔 2021/03/18 14:09
Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяраар ахлуулсан "Хариу арга хэмжээ авах ажлын хэсэг" Дэлгэрцогт суманд ажиллаж байна.
Тус ажлын хэсэг байгалийн гамшигт өртсөн иргэд, малчидтай биечлэн уулзаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, эхний ээлжинд 100 шуудай тэжээл, 1000 боодол өвс, 2 сая төгрөгийн шатахууны зардал болон айл өрхүүдэд хүнсний багцыг хүлээлгэн өгч байна.
Мөн тус сумаас шуурганд амь эрсэдсэн нэг иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлж, аймгийн Засаг даргын нөөцөөс нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Дэлгэрцогт суманд долоон айлын гэр, 18 айлын хашаа нурж, хэд хэдэн барилга байгууламжийн дээвэр хуурч, 85400 толгой мал уруудаад байгаагаас өнөөдрийн байдлаар 38100 толгой малыг олоод байна. Гамшигт үзэгдлийн үеэр сумын Онцгой комисст 27 иргэн шуурганд уруудсан дуудлага ирж, 12 хүний бүрэлдэхүүнтэй гурван ажлын хэсэг эрэн хайх ажиллагаа явуулсны дүнд 26 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн эрсэдсэн юм.
Ажлын хэсэг орон гэргүй болсон дөрвөн айлд гэр өгөх асуудлыг шийдвэрлэж, уруудсан малыг эрж хайх ажиллагааг эрчимжүүлэх, сум орон нутгийн иргэдээс татан оролцуулж малчдад туслах, хохирлын хэмжээг нарийн тогтоох, цаашлаад байгалийн аюултай үзэгдэл тохиолдоход иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад яаралтай арга хэмжээ авах талаар заавар чиглэл өгчээ.


Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!