Ким Ёо Жон "Ирэх 4 жилд тайван унтахыг хүсвэл аятайхан бай" хэмээн АНУ-ыг заналхийлэв

🕔 2021/03/17 11:26

 


Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ёо Жон АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаанд хандаж мэдэгдэл хийжээ. Мэдэгдэлдээ тэрээр "АНУ ирэх дөрвөн жилд тайван амаръя гэвэл эхнээсээ л тэнэг үйлдэл хийхгүй байх хэрэгтэй” хэмээн дурджээ. Эрх баригч хөдөлмөрийн намын төв хорооны орлогч даргын албан тушаалтай түүний мэдэгдэл Хойд Солонгосын төвийн хэвлэлүүдэд гарчээ.  

АНУ БНСУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийсэн нь түүнийг ийнхүү уурсах шалтгаан болсон байна. Тэрээр хоёр Солонгосын харилцаа 2018 оны хавар байсан шиг халуун дулаан биш болсон гэдгийг дурдаад АНУ-ын энэ мэт бодлогогүй үйлдэл нь улмаар Хойд Солонгосыг Сөүлтэй бүх харилцаагаа бүрмөсөн таслахад хүргэж болзошгүй гэжээ.     

Үүний өмнө АНУ-ын төрийн Департментын Жалина Портер Хойд Солонгостой холбоо барих гэж хэд, хэдэн удаа оролдсон ч амжилтад хүрээгүй, НҮБ-ын байран дахь байнгын төлөөлөгчийн өрөөнд нь ч үзээд байхгүй байсан гэж хэвлэлд ярьж байсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!