Салхитын ордоос өдөрт 25-30 тонн баяжмал үйлдвэрлэж байна

🕔 2020/11/25 18:34

 

Салхитын ордоос өдөрт 25-30 тонн баяжмал үйлдвэрлэж байна

 

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгө-алтны орд дахь уурхайн үйл ажиллагааг  "Эрдэнэс силвер ресурс” ХХК хариуцан ажиллаж байгаа. Тус уурхайн Мөнгөний баяжмал боловсруулах үйлдвэр  өдөрт 25-30 тонн баяжмал үйлдвэрлэж буй аж. Мөн хоёр дахь Баяжуулах үйлдвэр барихаар зураг төсөл нь хийгдэж дууссан бөгөөд 600 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байх юм байна.

Коронавируст  цар тахал дэгдэж, компаниудын үйл ажиллагаанд бэрхшээл тулгарсан ч, "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж толгой компани "Эрдэнэс Монгол”-оос мэдээллээ.

Улсын төсвийн шинэ, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд гаднын хөрөнгө оруулалт, тухайлбал, Хятад болон Европын орны  хэд хэдэн компанитай хамтран ажиллаж, санал бодлоо солилцож буй аж.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!