ЭМЯ:БНСУ-д нэг өдрийн дотор хамгийн олон хүн халдвар авлаа

🕔 2020/08/24 20:34

ЭМЯ:БНСУ-д нэг өдрийн дотор хамгийн олон хүн халдвар авлаа

 

Б.ОД

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс бямба гаригт 631 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Батлагдсан 298 тохиолдлоос  288 нь  эдгэрсэн Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаагаас  хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Мөн Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 54 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна.Эдгэрсэн хүмүүсээс 30 хүн сувилалд, 40 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 218 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийд 249 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн нас баржээ.  Ингэснээр нийт 23.3 сая хүн халдвар авч, 808 мянган хүн коронавирусын улмаас амиа алдлаа.  Тухайлбал, ОХУ-д 4921 хүн халдвар авч, 121 хүн эндсэн бол БНХАУ-д 38 тохиолдол шинээр бүртгэгджээ. Япон улсад 924 хүн шинээр халдвар авч зургаан хүн эндсэн байна. Харин БНСУ-д өчигдөр 397 хүн шинээр халдвар авсан нь гуравдугаар сараас хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн халдвар авсан тохиолдол боллоо. АНУ 5.8 сая, Брзаил 3.5 сая, Энэтхэг гурван сая, ОХУ-д 951 мянга гаруй хүн  халдвар авсан үзүүлэлтээр тэргүүлж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!