Хойд Солонгос таван жилийн төлөвлөгөөгөө танилцуулна

🕔 2020/08/21 12:30

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улсынхаа таван жилийн  эдийн засгийн хөгжлийн стратегийн  талаар  ирэх нэгдүгээр сард хийх  Хөдөлмөрчний намын чуулганы үеэр танилцуулна гэж "КСНА” агентлаг мэдээлжээ. Төлөвлөгөөг  өчигдөр болсон тус улсын эрх баригч намын төв хорооны хурлын үеэр баталсан байна.  Хуралд оролцогчид "Эдийн засгийн салбар дотоодын болон гадны хүнд нөхцөл байдал, олон гэнэтийн хүлээгээгүй сорилын улмаас сайжирсангүй. Тиймээс үндэсний эдийн  засгийн өсөлтийн төлөвлөсөн зорилтууд ноцтой хоцорсон болон  иргэдийн амьдралын төвшин мэдэгдэхүйц сайжраагүй байна” гэж мэдэгджээ.  Хойд Солонгосын улстөрчид " Хүчирхэг социалист улс байгуулахын тулд сүүлийн таван жилийн хөдөлмөрөөр олж авсан хичээл,Судалгааны дүн шинжилгээ, туршлагын тэнцвэрт байдалд тулгуурлан хурлаас Солонгосын хөдөлмөрчдийн намын VIII чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан. Тэмцлийн шууд шугам, стратегийн чиглэл,хөгжиж байгаа манай хувьсгалын шинэ шаардлагад тулгуурласан тактикийг бий болгохыг зорьж байна” гэв.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!