Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг найм дахин өсжээ

🕔 2020/04/08 17:51
 

Дундговь аймгийн хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар найм бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс найм дахин өсжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул хийсэн, олборлолт явуулсан зэрэг үйл ажиллагаа орж байна. Монгол Улсын Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулинд өөрчлөлт орж, өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг Зөрчлийн тухай хуулиар шалгаж, шийдвэрлэдэг байсан бол одоо Эрүүгийн хуулийн 24.2-т заасны дагуу шалгадаг болсон. 

Тиймээс өнгөрсөн жил Зөрчлийн тухай хуулиар шалгаж, шийдвэрлэсэн зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг Эрүүгийн хуулийн дагуу шалгаж байгааг аймгийн Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Амарбаяр танилцууллаа. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт, боловсруулалт явуулсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай байдаг аж. Байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаар иргэд цагдаагийн байгууллагад мэдээлбэл холбогдох хууль тогтоомжийн дагуу цагдаагийн байгууллага төлбөртэй авах бөгөөд ийм төрлийн гэмт хэргийг бууруулахад иргэдийн оролцоо чухал юм..

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!