Алтан аргамж ба алсын хараа

🕔 2020/03/18 14:54

Дипломат алба хаших нөхдийн шалгуур нэг л өөр байдлаар хийгддэг болоод байгаа нь нууц биш. Тийм дээ ч Монгол Улсын гадаад харилцааг дэлхий даяар төлөөлөх учиртай дипломат албаныхны нэр хүнд унаад байгаа.

Уг нь Монгол төрийн алтан аргамж болсон дипломатууд ур чадвар, ухаан сүйхээ, мэдлэг чадвараараа дэлхийд гайхагдаж явсан цаг үе бидэнд бий. Тухайн улсад Элчин сайдаар суух эрхэм юуны түрүүнд улс үндэстнийх нь түүх соёл, эдийн засгийн байдлыг сайтар мэдэхийг чухалчилдаг байв. Тийм ч учраас монголчууд гайхагдсаар, магтагдсаар ирсэн нь мэдээж.

Гэтэл өнөөдөр тус албанд томилохдоо төрд албан тушаал хашсан эсэх, туршлага зэргийг нь харгалзах нь битгий хэл улс төрийн намуудын бялуу болгосон нь Монголын дипломатуудын нэр хүнд унахад асар их нөлөөлсөн. Улстөрийн намуудын тохироогоор орж ирж буй нөхдүүдийн хэл усны байдлыг л чухалчлахаас Монгол төрийг гадаад ертөнцөд төлөөлж чадах эсэхэд нь нэг их ач холбогдол өгдөггүй гэхэд хатуудсан болохгүй.

Өнөөдөр Монголыг төлөөлж гадаад улсад суух Элчин сайд нараас "Айдаг” гэх үгс ч сонсогдох болсон. Энэ нь дипломат албаныхан гэмт хэрэгт холбогдох болсонтой шууд холбоотой. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн "Ерөнхийлөгчид гологдсон” гэх 9 хүний асуудал дахин яригдаж эхэлнэ. Тиймээс элчин сайдын орон тоо нь онгорхой байгаа улс орнуудыг айлгачихгүй шиг томилгоо хийх нь тасрах дөхөөд байгаа Монгол төрийн алтан аргамжийг нэг удаадаа торгоогоод авах юм даа.

С.Туул

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!