Бүлгийн хурлаар М.Энхболдын асуудлыг хэлэлцэнэ

🕔 2018/11/13 11:49

 

Бүлгийн хурлаар М.Энхболдын асуудлыг хэлэлцэнэ

 

МАН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас товлогдсон ч одоогоор эхлээгүй байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралдаанд танилцуулах аж. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Учир нь МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдөр хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг,  Нийслэлийн засаг даргаас С.Батболдыг  огцруулах  саналыг  дэмжсэн билээ.

Харин С.Батболдыг Нийслэлийн засаг даргаас огцруулах эсэх асуудлыг НИТХ-аар  15 хоногийн дотор хэлэлцэх учиртай.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!