Б.Жаргалсайхан: Махны үнэ удахгүй навс унана

🕔 2020/03/16 18:17

 

Б.Жаргалсайхан үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудлаар цахим хуудсандаа дараах байр суурийг илэрхийлжээ.  Тэрбэр "Өнөөдөр үхрийн нэг кг мах 20 мянган төгрөг хүрсэн байна. Махны үнийг хөөрөгдөхгүй байх, бүр буулгах боломж ХХААЯ-нд бий.

Өнөөдөр БНХАУ мах гаргахаар зэхэж буй 30 гаруй аж ахуй нэгжүүд бий. Мах гаргах квот авлига хүнд суртал дагуулсан, нэг кг маханд 10 юань нэмсэн гэх мэдээлэл ч бий. Энэ 10 авлигач түшмэлүүдийн халаасанд орох болов уу даа.

Хэрвээ Ч.Улаан "Коронавирустай холбоотойгоор мах экспортлох үйл ажиллагаа зогссон” гэж мэдэгдсэн бол маргааш гэхэд зах зээл дээр 174 мянган тонн гарч ирнэ. Ч.Улаан энэ өвчний хажуугаар аж ахуйн нэгжүүдэд "Мах гаргана, өвчин намжихаар болно” гэсээр гурван сарыг үзлээ.

Тэр их өмхийрөхөөсөө өмнө зах зээл руу гарч махны квот зарсан хурган дарга нар хуйгаараа хууль хяналтын байгууллага руу явна. Дэлхий дээр алт, жоншноос бусад бараг бүх түүхий эд, шатахууны үнэ навс унаж байна шүү дээ” хэмээв

Screenshot-2020-03-11-16.55.27 Б.Жаргалсайхан: Махны үнэ удахгүй навс унана

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!