Хөрөнгийн бирж болон криптовалютын зах зээлд таньд тус болох стратегүүд

🕔 2020/02/17 13:11

 


Хэрэв та амьдралын чанар, тохь тухтай байдлаа сайжруулахыг хүсч байвал хөрөнгө оруулалтын урлагийг эзэмших шаардлагатай болно. Хэрэв таны орлого 6-н оронтой тооноос илүү байвал та мэдээж бүх насаараа ажиллахыг хүсэхгүй. Хэрэв таны орлого 6-н оронтой тооноос илүү байвал мэдээжийн хэрэг та маш их ажилладаг гэсэн үг. Үнэхээр энэ үнэн бол та ашигтай хөрөнгө оруулалт болон криптовалютын зах зээлийг сонирхох нь зөв хэрэг. Зохион байгуулалтын асуудалд санаа зовох нь хэрэггүй. Энэ салбарт ашигтай ажиллаж болох стратеги боловсруулах бодлоготой байвал дараах хэд хэдэн аргуудыг авч үзэе.

Эхлээд холбогдох материалыг судалж үзэх шаардлагатай, хамгийн чухал нь таны сонирхож буй салбартай холбоотой материалд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Хэрэв та биржийн арилжаа эсвэл хувьцааны арилжааны зах зээлд хөрөнгө оруулах урлагийг эзэмшихийг хүсч байвал энэхүү шийдвэрээ баталгаажуулж, цаашид хүслээ биелүүлэхийн тулд ажиллаж эхлэх хэрэгтэй. Хэрэв та зөвхөн валютын зах зээл дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хүсч байвал энэ нь ч бас зөв зүйл юм. Хөрөнгө оруулалтын нэг платформыг сонгон эзэмшсэний дараа, та түүнийгээ болиод өөр төрлийн платформыг бас туршиж үзэж болно. Энэ үед тухайн салбартай холбоотой ном материалыг уншиж эхлэх хэрэгтэй. Энгийн номын санд очих эсвэл Amazon.com гэх мэт сайтуудаас шаардлагатай номыг олж авах нь хамаагүй, хамгийн гол нь тухайн салбарын мэргэжилтнүүдийн санал болгож буй тухайн номыг олж авч унших шаардлагатай юм.

Боловсролын сургалтанд хамрагдах

Интернет бол нэлээд өргөн цар хүрээтэй мэдээллийн нөөц мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та шаардлагатай гэж үзэж байгаа бүх сэдвээр мэдээлэл олж авах боломжтой. Мөн чөлөөт нийтлэлүүд байдаг. Гэсэн хэдий ч интернет нь өргөн цар хүрээтэй эх сурвалж тул танд шаардлагатай бөгөөд хамгийн зохистой мэдээллийг олж авахын тулд их цаг хугацаа шаардлагдана. Үүний оронд та төлбөртэй сургалтанд суралцах нь үнэхээр шаардлагатай мэдлэгийг олж авах гарц нь болно. Төрөл бүрийн сэдвээр мэдлэг олгодог олон төрлийн онлайн платформууд байдаг. Хэрэв та нийгмийн сүлжээн дэх зарим нөлөө бүхий байгууллагуудын талаарх мэдээллийг харвал үнэхээр хэрэгтэй мэдлэгийг олгох сураглтуудыг санал болгодог. Мөн тэд өөрсдийн худалдааны арга барилаа та бүхэнд зааж өгдөг. Гадаад валютын үйл ажиллагааны чиглэлээр олон сургалтууд байдаг ба тэдгээр нь худалдааны шууд маркетингийн аргуудыг танд зааж, мэдлэх олгох бөгөөд цаашид тухайн сургалтыг бусдад түгээх замаар комиссийн цалин авах ч боломжыг олгодог.

Илүү их зүйлийг сурах эрмэлзлэл

Хэрэв та хэрхэн хөрөнгө оруулалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа бол өдрийнхөө зарим хэсгийг арилжаа хийхэд зориулах шаардлагатай. Сургалтанд суух болон боловсролоо дээшлүүлэхийг хойш тавьж ерөөс болохгүй гэдгийг анхаараарай. Энэ салбарт хамгийн чухал зүйл бол -цаг хугацаа юм. Хэрэв та хөрөнгө худалдаж авах, эзэмших боломжийг олгодог хөрөнгө оруулалтын стратегийг сонговол энэ салбарт аль болох эрт орох нь маш чухал зүйл юм. Хэрэв та өдөр бүр энэ салбарыг ойлгохын тулд өөрийн цаг заваа зарцуулбал тун удахгүй бүх нарийн ширийн зүйлсийг ойлгох болно. Та өөрт тохирох дэглэм болон сургалтын арга барилаа зөв сонгож болосруулах шаардлагатай. Та өглөө эрт сурах, бясалгал хийх, хөрөнгө оруулалтын стратегийг судлахын тулд нэг цагийг зарцуулж болох юм. Та үүнийг хэдэн сарын турш өдөр бүр хийвэл үр ашиг нь шууд мэдэгдэх бөгөөд банкан дахь дансаа үржүүлэх арга барил, мэдлэгийг олж гарцаагүй олж авах болно.

Хяналт

Хэрэв та урьд өмнө мэддэггүй байсан зүйл рүү орохын хүсч байвал мэдээжийн хэрэг айдас хүйдэст автагдах болно. Тийм учраас тантай хамт ажиллах сонирхолтой хэн нэгнийг олох нь үнэхээр танд ашигтай байх болно. Ийм хүнийг сургалтын түнш эсвэл таныг хянагч хүн гэж бодоорой. Хэрэв та биеийн тамирын зааланд очвол урам зориг өгч үр дүнг хянадаг бөгөөд цуг бэлтгэл хийдэг хүн олох нь зүйтэй гэж үздэг. Энэ асуудал хөрөнгө оруулалтын сургалтанд ч мөн хамааралтай юм. Хэрэв та гэнэт айдаст автагдаж, хийх зүйлдээ эргэлзэж эхэлвэл танд урам зориг өгч, зөв чиглүүлж чадах хүн байх нь илүү ашигтай юм.

Дадлага нь том амжилтанд хүргэдэг

Арга барилаа ухаалгаар боловсруулаарай. Сэтгэлээр унах үедээ урам зоригт өгөх ярианд оролцож болно. Мөн урам зориг өгөх мэдээллийг авахын тулд энд дарж үзээрэй. Мөн та өөрийн арга барилаа дадлагажуулахад зориулж тусгай цаг гаргах хэрэгтэй болно. Үүнээс гадна дэлхийн зах зээл дээр юу болж байгааг анхаарч үзэхийг хүсч байгаа нь мэдээжийн хэрэг. Дэлхийн санхүүгийн мэдээ болон бусад мэдээллийг судлан үзэж байх хэрэгтэй. Санхүүгийн сэдэвтэй холбоотой бичлэгүүдийг сонсох шаардлагатай. Тэгж чадвал тун удахгуй та өөртөө тохирсон, тогтвортой ажиллах горимыг боловсруулж, үр дүнтэй ажиллаж эхлэх боломжтой болно.

Хүмүүс "дадлага хийх" гэдэг үгийг сонсоод төгөлдөр хуур, хөл бөмбөг эсвэл бусад сургалтыг төсөөлдөг. Үнэнийг хэлэхэд, хэрэв та аль ч салбарт мэргэжилтэн болохыг хүсч байвал өөрийн арга барилаа сайжруулж, мэдлэгээ дээшлүүлэх естой юм. Эхлээд бодит бус мөнгөөр хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог практик хөтөлбөрүүдийг туршиж үзэж болно. Энэ нь танд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусална.

Эрсдлийг хүлээн зөвшөөрөх

Эцэст нь та өөрийнхөө мөнгөөр хөрөнгө оруулалт хийж, тодорхой эрсдлийг үүрэх шаардлагатай болох юм. Аз болоход сурах үйл явц нь сэтгэлийн хөөрлийг арилгах болно. Хэрэв та хийж байгаа зүйлээ сайн ойлгохгүй бол зүгээр л сэтгэл хөөрлөөрөө ажиллаж байна гэсэн үг. Тийм ч учраас маш олон хүн хөрөнгийн биржийг мөрийтэй тоглоом мэт ойлгодог. Энэ бол хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай арга замуудын нэг юм. Гагцхүү яаж хийхээ сайн мэддэг байх шаардлагатай.

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!